FC Barcelona

Ривера, Бүгд найрамдах засаглал болон иргэний дайны үе (1923-1957)

Нийтэлсэн: Зочин

2024-05-05 06:34

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Ривера, Бүгд найрамдах засаглал болон иргэний дайны үе (1923-1957)

1925 онд Риверагийн засаглал тогтож, багийн цэнгэлдэхийг 6 сар хааж Жоан Гамперийг ерөнхийлөгчөөс огцруулав. Энэ нь багийн ур чадвар, амжилтад нөлөөлж байлаа. 1930 онд багийн үүсгэн байгуулагч Гампер сэтгэл зүй, хөрөнгө мөнгөний асуудлаас болж амиа хорложээ.

Тэд Хосеп Сколагийн дор тоглолтоо үргэлжлүүлж 1930, 1931, 1932, 1934, 1936, 1938 онуудад Каталоны цомд түрүүлсэн боловч үндэсний хэмжээн дэх амжилтыг нь хүчээр дарж байлаа. 1936 онд Испанид иргэний дайн эхэлжээ. 1937 онд Барселона хот агаарын дайралтанд өртөж ФЦ Барселона багийн төв байр бөмбөгөнд өртжээ. Үүнээс хэдэн сарын дараа Франкогийн дарангуйлал тогтож Каталаны туг далбааг хорьж, багуудыг Испани нэрээс бусад нэр ашиглахыг хоригложээ. Барселона баг нэрээ Ц.Ф Барселона болгон өөрчилж, багийн тэмдгээс Каталаны далбааг хасчээ.

1943 онд Барса өөрийн заналт өрсөлдөгч Реал Мадрид багтай Генераллизмын цомын хагас шигшээд таарав. Эхний тоглолт Барселона багийн Лес Кортс цэнгэлдэхэд болсон бөгөөд Барса 3-0-р хожив. Мадридад болсон хариу тоглолтын өмнө Барсагийн бэлтгэлийн өрөөнд Франкогийн "зөвхөн түүний дэглэмийн дагуу тогло" гэсэн тушаал ирэв. Реал Мадрид уг тоглолтод 11-1 харьцаатай өрсөлдөгчөө ялжээ. Хүнд хэцүү цаг ирсэн ч ЦФ Барселона баг 1940, 50-д онуудад амжилттай тоглож байв. 1945 онд тэд дасгалжуулагч Хосеп Самитерийн хамтаар анхны Ла Лигийн түрүүгээ авчээ. 1948, 49 онуудад дахин түрүүлж, мөн тэр жилдээ Латин цомд түрүүлэв. 1950 онд хожим Барсагийн хамгийн шилдэг тоглогч гэгдэх болсон Ладислав Кубала багт тоглож эхэлжээ. 1952 онд тэд 5 цомыг (Ла лиг, Генераллизмын цом, Латин цом, Эва Дуерт болон Мартини Россын цом) хүртэв.

1951 онд Барселона багийн хөгжөөн дэмжигчид Франкогийн дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн гаргав. Энэ нь Барсаг Каталоны нэр төр төдийгүй эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэдгийг харуулсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.