FC Barcelona

Лапортагийн эрин үе (2000-2010)

Нийтэлсэн: Зочин

2024-05-05 15:28

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав



Нуньес болон Ван Гаалийг халагдсаны дараа Барселона багийн дэд ахлагч Португалийн Луиш Фигуг Каталан даяар дэмжиж өөрсдийн баатраа мэт хүндэлж байтал Фигу заналт өрсөлдөгч Реал Мадридын тоглогч болжээ. Үүнд багийн хөгжөөн дэмжигчид дургүйцэн, Фигуг Камп Ноуд ирэх бүрт заналхийлэн, таагүй уур амьсгалаар хүлээн авч байв.

2003 онд ФЦ Барселона Хуан Лапорта хэмээх залуухан шинэ ерөнхийлөгчтэй болов. Тэрээр дасгалжуулагчаар Голландын тоглогч байсан Франк Райкаардыг томилжээ.Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид Испанийн шилдэг залуу тоглогчидтой цуг сайн тоглож Барселона багийн амжилт ахисаар байв. 2004-05 оны улиралд Барса Ла лиг болон Испанийн супер цомд түрүүлж, багийн хагас хамгаалагч Роналдиньо ФИФА-н оны шилдэг оны хөлбөмбөгчин болжээ.
2009 онд Барселона багийн хүртсэн зургаан цом.

2005-06 онд Барса уг амжилтаа давтан Аваргуудын лигийн шигшээд Арсеналыг 2-1 -р хожсоноор 2 дахь удаагаа Аваргуудын лигийн түрүүг авсан байна. 2006-07 оны улиралд тэд ямар нэгэн цом хүртэж чадсангүй. Багийн гол тоглогч Самуэль Это'о улирлын турш бэртлийн улмаас тоглосонгүй. 2007-08 онд тэд өмнөхийн адил улирлыг цомгүй үдэв. Үүний дараа Франк Райкаард халагдаж, оронд нь Барса Б багийн дасгалжуулагч Хосеп Гуардиола томилогдов.

Барса 2009 онд Эзэн хааны цомд түрүүлж тус цомыг хамгийн олон удаа хүртсэн баг болов. Мөн Испанийн Ла лиг болон Супер цомд түрүүлжээ. 2008-09 оны Аваргуудын лигийн шигшээд Манчестер Юнайтедийг 2-0 -р ялж 3 дахь удаагаа энэ цомыг хүртэв. 2009 оны Европын супер цомд Шахтёрыг хожиж улс болон Европын супер цомд давхар түрүүлсэн анхны баг болов. 2009 оны 12-р сард Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж 1 жилд 6 цом хүртсэн гайхалтай амжилт үзүүлсэн. 2009-10 оны улиралд ФЦ Барселона баг Ла лигт 99 оноо авч бүх цагийн дээд амжилтыг тогтоожээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.