FC Barcelona

Фабрегас ирэхгүй нь ойлгомжтой болж ирлээ

Нийтэлсэн: Зочин

2024-05-14 05:10

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Энэ зуны төдийгүй өмнөх жилүүдийн мөрөөдөл болсон Арсеналын багийн ахлагч Цеск Фабрегасыг Арсенал зарахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Арсеналын 2 гол тоглогч болох Фабрегас болон Насри нарыг энэ зун олон багууд авахаар өрсөлдөж байсан. Насри ситид харин Цеск манайд ирэх нь өндөр хувьтай байсан боловч эдгээр тамирчид 2уулаа багтаа үлдэхээр болсон байна.
Арсен Венгер 2 тоглогчыг авч үлдэхийн тулд бүхнийг хийнэ гэж мэдэгдээд байсан. Тэр ч ёсоор Венгер тэднийгээ авч үлдэж чадлаа.
Фабрегас манайд ирээгүй гол шалтгаан нь 2 баг үнэ дээр тохиролцож чадаагүй явдал юм. Гэхдээ энэ наймаа яг ч шийдэгдээгүй байгаа ба Барса ахин 5 саяыг нэмбэл Цеск манайх болно. Гэвч Россел Цескийн төлөө 35н саяаас ихийг төлөхгүй гэдгээ хатуухнаар мэдэгдээд байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.