FC Barcelona

Россел: Фабрегасын төлөө 35н саяас илүүг өгч чадахгүй

Нийтэлсэн: Зочин

2024-05-15 20:46

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Барселона клубын ерөнхийлөгч Сандро Россел саяхан сэтгүүлчдэд Цескийн төлөө 35н саяас илүүг төлөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ойрын 2 жил барса Фабрегасыг авах гэж олон удаа оролдсон боловч одоог хүртэл чадаагүй байна.
Саяхан манайхан Тоттенхэм клубын Бэйлийн төлөө 45н саяыг гаргасан. Харин Цескийн төлөө бол тийм хэмжээний саналыг тавихгүй харамлаж байгаа нь тун сонин. Барсагийн тоглолтонд Фабрегасын тоглолт арай л нийцмээр юм шиг санагдаж байна. Харин Росселийн хувьд үгүй бололтой.
Фабрегасын хувьд өөрөө манайд ирэх сонирхолтой байгаа хэдий ч Арсенал түүнийг тавиж явуулахгүй байгаа юм.
Арсенал ахлагчынхаа төлөө барсагаас 40өөс 45н саяыг нэхэж байгаа. Гэвч Барса татгалзсан учир энэ наймаа улам л сунжирч байна. Савангийн дуурь үргэлжилсээр л....

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.