FC Barcelona

Рибери Мессигээс илүү юм гэж үү?

Нийтэлсэн: Зочин

2024-05-21 21:50

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Саяхан Байерн Мюнхен багийн шилдэг тоглогч Фрэнк Рибери сэтгүүлчдэд нэгэн сонин ярилцлага өгсөн байна.
За ингээд ямар ч байсан түүний юу гэж хэлснийг харцгаая:

-"Байернд өнгөрүүлсэн эхний 2 жилд би үнэхээр сайн байсан. Мэсси бол харсан биз. Мэсси үүнийг 3,4 жил дараалан хийж чадна. Би түүний багийнхантай хамт тоглож байсан. Эрик Абидал надад түүний тоглолтын тухай ярьсан. Түүний сэтгэх чадвар бол тасархай гэж надад хэлсэн”

-"Хэрвээ би өөрийнхөө тоглолтыг эргэж олоод, дасгалжуулагчтайгаа сайн ойлголцож чадвал энэ бүхэн миний Мэссигийн түвшинд хүрэхүйц тоглолтыг гаргах үндэс болно. Энэ бол ямар ч маргаан, асуудал байхгүй” хэмээн ярьжээ.

За тэгвэл Риберигийн яриагаар бол одоо цагийн хамгийн шилдэг тоглогч гэж нэрлэгдэж байгаа Лионель Мессигийн үзүүлж буй тоглолт нь Риберигийн амархан үзүүлж чадах тоглолт юм байна. Тэгвэл тэр одоо хүртэл яагаад Роналдо Месси нарын түвшинд хүрээгүй байдаг билээ...

 Таны хувьд Месси илүү юу Рибери илүү юу?


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.