FC Barcelona

Жозе Моуриньо ирэх улирлын Барса Реалыг тодорхойлов

Нийтэлсэн: Зочин

2024-05-15 20:24

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Реал мадрид клубын дасгалжуулагч онцгой нэгэн Жозе Моуриньо ирэх улирлынхаа тоглолтын талаар Эл Мундо Депортиво сонинд ярилцлага өгчээ. Энэ жилийн хувьд Реал Копа Дел рэйд Барселона клубыг ялж чадсан хэдий ч бусад тоглолтууд дээр тааруу тоглолт үзүүлсэн. Бүр улирлын эхэнд 5:0ээр хожигдсон. Харин ирэх улирлын талаар Жозе:
 Энэ улирлын хувьд бидний хувьд тун хүнд байсан. Харин ирэх улирал шал өөр байна гэдэгт би итгэж байгаа. Манайх шинээр олон тоглогч худалдаж авсан. Тэд ч гэсэн энэ улиралд сайн нөлөө үзүүлнэ байх. Харин барсагийн олон жилийн ноёрхол энэ улиралд эцэс болно. Эль Класикод биднийх болох ёстой хэмээн мэдэгджээ.
Ямартай ч Моу ирэх улиралд багаа сайн тоглолт үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Жозе аливаа багийг дасгалжуулсныхаа эхний улиралд дандаа тааруу тоглолт үзүүлдэг. Харин түүний дараа улиралд ямар ч байсан 2оос дээш цомтой буцдаг нь үнэн. Тийм учраас реал энэ улиралд бидэнд нилээд төвөг учируулах нь тодорхой.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.