FC Barcelona

Анри: Дэлхийн шилдэг нь Гуардиола

Нийтэлсэн: Зочин

2024-05-16 08:27

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

АНУ-ын "Нью-Йорк Ред Буллз" багийн довтлогч Тьерри Анри "Арсенал", "Барселона" багийн тухай сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр Испанийн баг болон дасгалжуулагч П.Гвардиолаг ихэд магтсан аж.
Дашрамд дурдахад франц довтлогч энэ хоёр багт аль алинд нь тоглож байсан билээ.

"Мэдээж миний гол баг хэзээд "Арсенал" байх болно. Гэхдээ "Барса"-гийн үзүүлсэн тоглолт бол ёстой солиормоор. Энэ баг оролцож буй бүх гурван тэмцээндээ дээд зэргийн амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Гвардиолагийн тухайд тэр маш ухаантай дасгалжуулагч. Тэр бол миний хувьд дэлхийн шилдэг дасгалжуулагч" гэж Анри ярьсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.