FC Barcelona

Фабрегас “Барса”-д очих эсэх энэ долоо хоногт тодорхой болно

Нийтэлсэн: Зочин

2024-05-18 17:35

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав


Фабрегас

"Фабрегас "Барселона”-д очих уу?” хэмээх "савангийн дуурь” хэдэн жилийн өмнөөс эхэлсэн билээ. Харин ирэх долоо хоногт энэхүү наймаа бүтэлтэй болж магадгүй байгаа гэнэ. "Барселона”-гийн мэргэжилтэн Мария Бартомеу, Рауль Санлехи нар Лондонд Фабрегасын бие төлөөлөгч Даррен Деян болон Арсен Венгер нартай уулзаж наймааны сүүлийг мушгихаар иржээ.  Mundu Deportivo-гийн мэдээлснээр Сеск Фабрегас "Барселона”-д ирэхийн тулд цалинг нь бага зэрэг багасгахыг ч хүлээн зөвшөөрсөн аж. "Барселона” сүүлийн үнийн саналаа нэгэнт тавьсан тул одоо тоглогч өөрөө наймааны явцад нөлөөлөх цаг ирсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.