FC Barcelona

Монголын шигшээ баг хэзээ Барселона шиг болох вэ?

Нийтэлсэн: Зочин

2024-05-16 09:40

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Сүүлийн үед хөлбөмбөгийг үзэх хүүхэд залуучуудын тоо эрс ихэссэн билээ. Бусад спортоп аль хүчтэй нь л ялалт байгуулдаг. Харин хөлбөмбөг бол шал өөр. Жишээ нь NBA-д олон түрүүлсэн ноёрхлоо тогтоосон баг чансаа муутай багт хожигдох нь ховор. Гэтэл хөлбөмбөгт шал ондоо. Премьер лигийн Топ 4н баг болох Маню Челси Ливерпүүл Арсенал гэх мэт клубууд ямар ч багт хожигдож болдог. Хэдхэн л жилийн өмнө ноёрхол тогтоож байсан ливерпүүл клуб английн цомд 3р лигийн багт хожигдож булайгаа дэлгэсэн. Гэхдээ л тэд лигтээ тэргүүн байранд жагсаж байлаа. Ингээд бодохоор хөлбөмбөг үнэхээр урьдчилан таашгүй спорт юм.
Сүүлийн жилүүдэд Испанийн барселона клуб аваргуудын лигт жил болгон хагас шигээд үлдэж цаашлаад финалд үлдэж цом авдаг болсон. Тэгвэл барселонагийн ноёрхол хэзээ дуусах вэ? Яагаад тэд байнга ийм сайн тоглолт үзүүлж байна вэ?
Үүнд хөлбөмбөг сонирхогчид маш олон хариулт өгч байгаа. Зарим нь энэ ноёрхол Шавитай холбоотой түүнийг зодог тайлахад дуусна хэмээнэ. Үлдсэн хэсэг нь барсагийн энэ амжилт тун удахгүй нуран унана, энэ нь шүүгчтэй холбоотой гэцгээнэ. Үнэхээр барса шүүгчдээс дэмжлэг авдаг юм гэж үү? Миний хувьд үгүй. Тэдний амжилтанд маш олон зүйл нөлөөлдөг:
 1. Багт зохицсон тактик боловсруулдаг Гуардиола
 2. Дэлхийн шилдэг хөлбөмгчин МЕССИ
 3. Багаас сайн удирддаг багийн ахлагч
 4. Төгс хийж сурсан богинийн дамжуулалт
 5. Ухаан нь төгс хөгжсөн Шави Иньеста
  За ингээд дурьдаад байвал дуусахгүй байх.
Барсагийн үндсэн тактик бол 4-3-3. Энэ тактик яг л барсад зориулагдсан юм шиг.
Мөн тэдний прессинг үнэн төгс. Тэдэн шиг бүтэн талбайн прессинг хийдэг баг бараг байхгүй.
Мэдээж бидний сайн мэдэх богинийн зайн дамжуулалт. Барсагийн энэ дамжуулалттай эн зэрэгцэх баг байхгүй. Шави Иньеста 2 байхгүй бол богинийн зайн дамжуулалтыг төсөөлөхийн аргагүй.
Мессигийн тухайд бол тэр багт байх ёстой супер од. Барсад Месси байхгүй бол барса цом авч шилдэг гэсэн нэр зүүхэд хэцүү.
За тэгээд дурьдаад байвал энэнээс олон маш олон жишээ байна.
Тэгвэл монголд барса шиг биш юмаа гэхэд  ядаж тэдний түвшинд ойртох баг байхгүй байна вэ?
Бид эхнээс л эхлэх хэрэгтэй. Монголд ямар ч тактик алга. Зүгээр л тоглогчдод байрлалыг нь хэлж өгөөд л талбайд гаргана. Барсагийн тоглолт гэлтгүй бусад багуудыг харахад тэд байрлалд баригддаггүй. Тэд шилжих хөдөлгөөнд маш их ордог. Тэгтэл бидэнд ахиад л алга.
Гадаадын оронд тамирчдыг яг нэг л байрлал дээр бэлддэг. Гэвч бидэнд ахиад л  ийм бэлтгэл байхгүй. Ямар сайндаа л хамгаалагч нь лигийн шилдэг мэргэн буучыг тэргүүлж байхав. Довтлогч байхгүй байхад хамгаалагч Лүмбээ нь довтлогч хийж байгаа юм чинь.
Одоогийн монголын хөлбөмгийн талаар тайлбарлагч Батзаяа нэг ингэж хэлсэн байх юм:
Тийм болохоор л манай шигшээ барса битгий хэл тэдний 2р багийн түвшинд хүрч чадахгүй байна.
Ер нь мунхаг юм уу, ухаалаг хүмүүсээс бус, хагас тэнэг, хагас дутуу ухаантай хүмүүсээс л хамаг гай үүддэг гэж аугаа Гётегийн үг бий. Тухайн зүйлийнхээ мөн чанарыг ойлгоогүй хүн шал буруу тийшээ авч залдаг. Манайд голдуу "хагас”-ууд удирдаж ярьж, үйлдэж байна. Тухайн спорт, салбарынхаа мөн чанарыг ойлгоогүй учраас энэ олон үл мэдэх гарч ирсэн. Энийг "хагас”-ууд өөрчилнө гэхээсээ илүү буруу тийшээ авч зална байх даа. Нэг юм аа сайн мэд, тэгсэн цагт бүх гарцыг олж хараад дуртай замаараа явж болно. Зэвүүцэх биш энгийн үнэн. Монголын хөлбөмбөг хаана явна гэж өөрөөсөө асуугаад үзээрэй!!!
Энэ үг надад их юмыг ойлгуулж надад энэ нийтлэлийг бичих санааг гаргаж өглөө. Та бүхэнч гэсэн сайн тунгаагаарай
Монголын хөлбөмбөг хөгжих болтугай.



 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.