FC Barcelona

Фабрегас барсад ирэх нь нааштай болж ирлээ

Нийтэлсэн: Зочин

2024-05-14 14:19

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Сеск Фабрегас Эмирэйтс цомд тоглохгүй

Английн "Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Арсен Венгер багийнхаа ахлагч Сеск Фабрегасыг Эмирейтс цомын тэмцээнд оролцохгүй гэж мэдэгдлээ. "Барселона” энэ зун абрегасыг авахыг дахин оролдож буй ч Лондоны багийн шаардаж буй 40 сая паундыг гаргахаас татгалзсаар байгаа билээ. Хэдийгээр Фабрегас багаасаа явахыг хүсч буй ч удаан хугацааны гэрээтэй тул яалт ч үгүй болчихоод байгаа юм.

Тэрээр шинэ улирлын өмнө ганцаарчилсан бэлтгэл хийснээс биш багийнхантайгаа Азиар аялан тоглож, бэлтгэлээ базаагаагүй. Одоо үүн дээр нь Эмирейтс цомд оролцохгүй болжээ. Энэ бүхэн нь түүнийг мөдхөн Каталоны баг руу явах магадлал өндөр гэдгийг нотолсоор байна.

"Тэр гэмтэл болон үүсээд буй нөхцөл байдлын улмаас энэ тэмцээнд оролцох боломжгүй. Энэ асуудлыг хурдхан шийдэх хэрэгтэй” гэж Арсен Венгер мэдэгдсэн юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.