FC Barcelona

Фабрегас өөрөөсөө 3н саяыг гаргасан ч Барсад ирсэнгүй

Нийтэлсэн: Зочин

2024-05-16 00:18

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Фабрегас өөрөөсөө 3 саяыг гаргаад ч

Испани болон Английн хэвлэлүүдээр гарч буй мэдээллээс үзвэл Испанийн "Барселона”-гийн Сеск Фабрегасыг авах хоёр дахь үнийн саналыг Английн "Арсенал” дахин хүлээж авсангүй. Өчигдөр хоёр багийн төлөөлөгчид наймааны талаар хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.

"Барселона” 29 сая евро дээр Сеск амжилттай тогловол 6 саяыг нэмэхээр санал оруулжээ. Үүн дээр Фабрегас өөрөө 3 сая евро нэмж төлөхөд бэлэн гэж мэдэгдсэн байна. Ингээд нийт дүн нь 38 сая евро болсон ч "Арсенал” 45 саяас нааш ахлагчаа зарахгүй гэдэг шийдвэрээ хатуу баримталжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.