FC Barcelona

Пеле Месситэй тоглоно гэж үү?

Нийтэлсэн: Зочин

2024-05-18 15:50

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Пеле Мессигийн эсрэг тоглох уу?

30 гаруй жилийн өмнө зодгоо тайлсан хөлбөмбөгийн хаан Пеле дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигийн эсрэг тоглох боломж бий тухай Бразилын "Сантос” багийн гүйцэтгэх захирал Армейо Нето мэдэгдлээ.

Бразилын "Сантос” саяхан Либертадоресийн цомд түрүүлсэн тул өвөл Дэлхийн багуудын аварга шалгаруулах тэмцээнд Испанийн "Барселона”-тай тоглох нь тодорхой болоод байгаа билээ. Энэ тоглолтод Пелег гаргаж магадгүй байгаа гэнэ. Пеле ирэх арванхоёрдугаар сард 70 насны босго давах юм. Энэхүү тэмдэглэлт ойг хүндэлж түүнийг Дэлхийн багуудын аварга шалгаруулах тэмцээний үеэр ёс болгож талбайд түр гаргаж магадгүй болоод байгаа ажээ.

"Болохгүй юм гэж орчлонд үгүй. Мэдээж, Пеле тоглолтын бүтэн 90 минтын турш таблйад гүйж чадахгүй. Гэхдээ тоглолтын төгсгөлд юмуу пенальти цохилтын өмнөхөн талбайд гарах боломж бий” гэж Нето хэлсэн байна.

Пеле 1977 онд хөлбөмбөгчийн замналдаа цэг тавьсан билээ. Түүний зодог тайлах тоглолт дээр "Сантос”-"Нью-Йорк Космос” багууд хоорондоо тоглож байв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.