FC Barcelona

Удаан хүлээсэн мөч: Фабрегас барселонад

Нийтэлсэн: Зочин

2024-05-15 01:44

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Маш удаан үргээилсэн хүнд хэлэлцээрийн эцэст Сеск Фабрегас Испанийн "Барселона”-даа эргэн очихоор болов. Фабрегас Аваргуудын лигт тоглох "Арсенал”-ын мэдүүлэгт орсон нь түүний үнэ дээр тохиролцох гол үндэс болжээ. Нэгэнт "Арсенал”-ын мэдүүлэгт багтсан тул тэрээр "Барселона”-гийн бүрэлдэхүүнд багтан Аваргуудын лигт оролцох боломжгүй болох юм.

Каталоны баг 29 сая евро дээр сайн тоглосон тохиолдолд нэмж олгох 6 сая евро, мөн Фабрегас хувиасаа таван сая евро гаргаж буй ажээ. Гэхдээ энэхүү таван сая еврог Каталоны баг Фабрегас таван жилийн турш сая саяар нь олгох юм байна. Ингэснээр Сеск Фабрегасын төлөө "Арсенал” 40 сая евро авах болсон хэрэг. Эхэндээ тэд 45 сая евро шаардаж байсан билээ. "Их буучид”асыг авсан мөнгөөрөө "Арсенал” Скот Данн, Фил Ягейлза, Гари Кэхилл нарыг авахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.