FC Barcelona

Барселона Сантьяго Бернабеу-гаас тэнцээтэй харилаа

Нийтэлсэн: Зочин

2024-05-17 09:26

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн Супер цомын төлөөх эхний тоглолт 2:2-оор өндөрлөлөө. Хэдийгээр талбай дээр "Реал”-ынхан давамгай тоглож, "Барселона” үндсэн арга барилаараа "бөмбөг барьж” тоглож чадаагүй ч гэсэн өөрт ашигтай үр дүнд хүрч дөнгөв. Тоглолтын 13 дахь минутад Месут Озил эхний гоолыг оруулсан. Гэвч хэд хэдэн сөрөг довтолгооны нэг нь гоол болж, Давид Вилья тоог тэнцүүллээ. Харин нэгдүгээр үеийн төгсгөлд Мессигийн гоол "Барселона”-г тэргүүлүүлж эхлэв. Хоёрдугаар үед Ди Марияг Коэнтраогоор солиод минут ч болоогүй байхад Хаби Алонсо тэнцээний гоолыг хийлээ. Үүнээс хойш Серхио Рамос хурц өнцгөөс хоосон хаалганд мөргөсөн ч бүтэлгүйтсэн. Ийнхүү хоёр баг гурав хоногийн дараа "Камп Ноу” цэнгэлдэхэд хариу тоглолтоо хийх болов.

 

Испанийн Супер цом.

"Реал” Мадрид – "Барселона” - 2:2 (1:2).

Гоол: Озил 13 (1:0). Вилья 36 (1:1). Месси 45 (1:2). Хаби Алонсо 54 (2:2).

"Реал”: Касильяс, Серхио Рамос, Пепе, Рикардо Карвальо, Марсело, Хаби Алонсо, Хедира (Кальехон 58), Озил, Ди Мария (Коэнтрао 54), Бензема (Игуаин 82), Криштиано Роналдо.

"Барселона”: Вальдес, Дани Алвеш, Пике (Адриано 61), Машерано, Абидаль, Тиагу Алькантара (Чави 58), Кейта, Иньеста, Санчес, Месси, Вилья (Педро 73).

Шар хуудас: Хедира 32, Санчес 55, Хаби Алонсо 78, Марсело 90, Алвеш 90.

2011.08.14. Мадрид. Стадион "Сантьяго Бернабеу".

Тоглолтын тойм


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.