FC Barcelona

Фабрегас гэрээгээ хийлээ

Нийтэлсэн: Зочин

2024-05-14 08:03

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Эх сурвалж sportnews

Фабрегасын наймаа албан ёсоор хийгдсэн тухай Испаний хэвлэлүүд мэдээлж байна. Хэдийгээр зуны турш Арсеналчууд багийн ахлагчаа 40 сая фунтээс бага үнээр зарахгүй гэж мэдэгдэж байсан эцсийн дүнд 35 сая фунтээр зарахаар боллоо.

Арсене Венгер клубынхээ албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа "Мэдээж бид Фабрегасыг явуулахыг хүсээгүй. Гэхдээ өөрөө төрөлхи багтаа тоглохыг хүссэн учраас бидэнд Барсагийн саналыг хүлээж авахаас өөр сонголт байсангүй. Арсеналын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа” хэмээжээ. Фабре өнөөдөр эрүүл мэндийн үзлэгээр орох бөгөөд хувийн нөхцлөө тохирсноор албан ёсоор Барсагийн тоглогч болох юм. Тэрээр 2003 онд 16 настайдаа Ла Масиагаас явж Арсеналын тоглогч болж байсан юм.

Түүнээс хойш энэ багийн төлөө нийт 303 тоглолтонд оролцож 47 гоол оруулжээ. Энэ хугацаанд тэрээр 2004–05 оны улирлын ФА цом, 2004 оны Английн супер цомыг л хүртсэн. Тийм ч учраас Фабрегасын Арсеналаас явж байгаа гол шалтгааныг цом шагналаар цангаж байгаатай холбон тайлбарлаж болох юм. Фабрегас явснаар Арсеналын дундын шугам илт суларч байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Шахтёр Донецкийн Жадсан түүний орыг залгаж магадгүй байгаа. Мөн Манчестер Ситигийн хараанд буй Самир Насри багаасаа явах эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.