FC Barcelona

Алкантара Ромаг зорино

Нийтэлсэн: Зочин

2024-05-18 16:23

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Тиаго Алькантара

Испанийн "Барселона” Сеск Фабрегасыг авсан нь түүнтэй нэг байрлалд тоглодог Тиаго Алькантараг Италийн "Рома”-руу явахад хүргэж магадгүй болжээ. Улирлын өмнөх бэлтгэл тоглолт дээр гялалзсан Алькантараг ирээдүйд Сеск Фабрегасаас илүү хөлбөмбөгч болно гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж буй юм. Гэвч Каталоны багт үнэтэй очсон Фабрегас энэ жилдээ талбайд түлхүү гарах магадлалтай тул Алькантара "Рома”-д зээлээр очих магадлал бий болжээ. Ингэснээр тэрээр хамтдаа хөлбөмбөгийн эрдэм заалгасан Боян Кркич болон багш Луис Энрикетэй нэгдэх боломжтой юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.