FC Barcelona

Испанийн супер цомын эзэн Барселона

Нийтэлсэн: Зочин

2024-05-17 10:31

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси Испанийн Супер цомын төлөөх тоглолтод дубль хийснээр, "Реал”-ыг хожиж дөнгөлөө. Хэдийгээр эхний тоглолтод "Реал” хавьгүй илүү тоглолт үзүүлж байсан ч хоёр дахь тоглолтод "Барселона” хэрэгтэй үр дүндээ хүрч дөнгөлөө.

Каталонд эргэж очоод хэдхэн хонож буй Сеск Фабрегас энэ тоглолтын хожлын гоолын дамжуулалтыг Мессид өгсөн юм.

Тоглолтод хоёр ч удаа зодоон гарах дөхөж, гурван тоглогч улаан хуудас хүртсэн.

"Барселона” анх удаагаа Испанийн Супер цомын шигшээ тоглолтод "Реал”-ыг хожсон бол Гвардиола "Барса”-гийн түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагч болж амжаад байна.
Тоглолтын бичлэгийг  дарж үзнэ үү

Барселона — Реал 3:2

Гоол: Иньеста 15; Месси 45, 88 - Роналдо 20; Бензема 82

Барселона: Вальдес, Алвеш, Пике, Абидаль, Машерано, Бускетс (Кейта 85), Чави, Иньеста, Месси, Вилья (Адриано 73), Педро (Фабрегас 83)

Реал: Касильяс, Рамос, Пепе, Карвальо, Коэнтрао, Хаби Алонсо, Хедира (Марсело 46), Ди Мария (Игуаин 64), Озил (Кака 78), Криштиано Роналдо, Бензема

Шар хуудас: Чави 42, Машерано 54, Вальдес 93 - Хедира 28, Роналдо 54, Марсело 55, Пепе 62, Серхио Рамос 77, Коэнтрао, 85

Улаан хуудас: Вилья 90 - Марсело 90, Озил 90

Шүүгч: Давид Фернандес Борбалан (Альмерия). Барселона. "Камп Ноу"


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.