FC Barcelona

Харамсалтай тэнцээ

Нийтэлсэн: Зочин

2024-05-18 17:54

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Цомыг хамгаалагч Барселона өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн 7 удаагийн аварга Миланыг өөрийн талбайдаа хүлээн авсан байна. Тоглолтын эхний минутад зочид тооны харьцааг нээж чадсан байна. Бразил довтлогч Пато хоёр хамгаалагчаас сугарч энэхүү гэнтийн гоолыг оруулжээ. Тоглолтыг хожигдож эхлүүсэн ч эзэд өөрсдийн тоглолтыг хурдан олж Миланы хаалгачийг сандаргаж байлаа. Энэ үед хийсэн Барса-ийн хамгийн аюултай довтолгоог  Месси хийсэн юм. Түүний цохисон гоёмсог чөлөөлт цохилт хаалганы зүүн шонг онож азгүйтсэн байна. Гэхдээ нэгдүгээр үеийн 36 дахь минутад эзэд тоог тэнцүүлж дөнгөсөн. Месси торгуулийн талбайн зүүн хэсгээр нэвтэрч хаалганы өмнө байсан Педрод дамжуулж түүнийг нь  Испани довтлогч гоол болгосон. Ингэснээр эхний үе 1:1 харьцаатай өндөрлөсөн. Хоёрдугаар үеээс эздийн дайралт ширүүсч эхэлсэн. Давид Виллагийн цохисон чөлөөт цохилт хаалганы баруун дээд буланд орж 50 дахь минутаас тоглолтыг тэргүүлсэн. Тоглолтыг ерөнхийд нь Барса захирч Миланы зүгээс хааяа нэг сөрөг довтолгоо хийхийг оролдож байлаа. Талбайдаа илүү тоглолт үзүүлсэн ч Каталоны баг 3 оноо авах хувьгүй байжээ. Тоглолтын шүүгчийн мэдлийн 2 дахь минутад булангаас дамжуулсан бөмбөгийг Миланы Бразил хамгаалагч Тиаго Силва мөргөж гоол болгосноор H хэсгийн лидрүүдийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Энэ хэсгийн нөгөө тоглолтод Викториа, Батэ багууд 1:1 харьцаатай тэнцсэн байна.  Дараагийн тоглолтууд энэ сарын 28-нд Милан талбайдаа Викториаг, Батэ талбайдаа Барселонаг рүлээн авснаар  үргэлжлэх болно.

Барселона: Валдьес, Бускиец, Машерано, Данел Алвес, Кэета (Пуёол 67), Иньеста (Фабрегас 39) Шави, Давид Вилла (Аффилая 84), Месси, Педро

Милан: Аббиати, Тиаго Силва, Неста, Замбротта, Абате, Ван Боммел(Акиюлани 78), Боатенг (Амбросини 34), Сидорф, Нокерино, Кассано (Эмануэлсон 62), Пато

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.