FC Barcelona

Барселонагиийн гайхамшиг

Нийтэлсэн: Зочин

2024-05-19 23:41

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн Ла Лигт Каталоны "Барселона” талбай дээрээ "Осасуна”-г хүлээн авч тоглолоо. Өмнөх хоёр тоглолтдоо "Реал Сосьедад”, "Милан”-тай 2:2-оор тэнцсэн барселончууд энэ удаад бүх хилэнгээ "Осасуна”-д гаргачих шиг боллоо. Тэд өрсөлдөгчийнхөө хаалганд найман гоол оруулж, нэг ч бөмбөг алдсангүй. Лионель Месси хет-трик хийсэн бол Давид Вилья дубль хийж, Шави, Фабрегас нар тус бүр нэг гоол нэмэрлэжээ. Мөн "Осасуна”-гийн Рубин өөрийнхөө хаалгыг "мялаагаад” амжжээ.

 

Барселона - Осасуна 8:0

Гоол: Месси 5, 41, 78, Фабрегас 13, Вилья 34, 76, Рубен 40 (өөртөө), Шави, 58

Барселона: Вальдес, Алвеш, Пуйоль (Максвелл 51), Машерано, Абидаль (Адриано 46), Шави (Афеллай 61), Бускетс, Тиаго, Фабрегас, Месси, Вилья

Осасуна: А.Фернандес, Бертран, Роверсио, Рубен, Райтала (Сехудо 46), Лоло, Дамиа, Пуньяль, Р.Гарсия (Ибрахима 64), Ламах, Нино

Шар хуудас: Вилья - Ламах, Ибрахима, Дамиа

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.