FC Barcelona

ЭЛЬ КЛАССИКО ЦОМЫН ТЭМЦЭЭНД!!!

Нийтэлсэн: Зочин

2024-05-17 13:45

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испаний эзэн хааны цом буюу Копа Дел Рэй-ийн шөвгийн 16 багийн сугалааны үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү сугалааны дараагаар үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг тоглолт болох Барселона Реал МАдрид багуудын эль классико шөвгийн наймд таарах боломжтой болжээ. ШӨвгийн 16-д Барселона Осасунатай, Реал Мадрид Малагатай таарсан. Хэрвээ 1-р сарын 4 болон 11-нд болох эдгээр тоглолтуудад 2 баг өрсөлдөгчөө хожиж чадвал Эль Классико 18, 25-ны өдрүүдэд 2 удаа тохиох болно. Өнгөрсөн жил энэ 2 баг шигшээд таарч тоглоход Реал Мадрид хожиж байсан удаатай.

 

Тэрчлэн Валенси Севилья багууд хоорондоо тоглох болсон нь анхаарал татаж байна. Реал Сосьедад Мальорка болон Эспаньол Кордоба багуудын тоглолт ч дутахааргүй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. 2009 онд Реалыг хожиж шуугиан тарьж байсан 2-р лигийн Алкоркон баг Левантетай тоглох болсон бол Атлетик Бильбао Расинг нар 3-р дивизионы Мирандес , Албасете Баломпе багуудтай тус тус тоглох болжээ.

 

 

ИСПАНИЙ ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ ШӨВГИЙН 16 БАГИЙН ОНООЛТ:

Мирандес - Расинг

Албасете Баломпе - Атлетик

Алкоркон - Леванте

Кордоба - Эспаньол

Сосьедад - Мальорка

Валенси - Севилья

Барселона - Осасуна

Реал Мадрид - Малага

 

Эх сурвалж: Csports.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.