FC Barcelona

Неймар энэ өвөл Барсад ирэх үү?

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 14:51

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Дани Алвеш Неймарыг Месситэй утсаар яриулжээ
Испанийн "Барселона”-гийн баруун жигүүрийн хамгаалагч Дани Алвес нутаг нэгт залуу довтлогч Неймарын авьяаст огт эргэлздэггүй хүмүүсийн нэг билээ. Тиймээс тэрээр Неймарыг Каталоны багт ирүүлэхийг ихэд хүсдэг ажээ. Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Алвес Неймарт Барселона  багийн сайхан уур амьсгал болон тамирчдыг нь ямар гайхалтай болох тухай хангалттай ярисныхаа дараа Лионель Месситэй шууд утсаар яриулж, сэтгэлийг нь бүрэн эргүүлж чадсан гэнэ. Неймар Месси хоёрын яриа хангалттай удаан өрнөсөн бөгөөд түүнээс хойш бразил залуу Каталоны багт очихыг илүүтэй хүсэх болсон гэнэ. Ийнхүү Неймар "Барселона”-г сонирхох болсны гол үндсийг Дани Алвес тавьснаа саяхан мэдэгдсэн байна. Неймарыг Барсагийн заналт дайсан Реал Мадрид ихээр сонирхож буй хэдий ч Неймар Реалд очихыг төдийлөн хүсэхгүй байгаа төдийгүй тэрээр Барселона клубыг хөгжөөн дэмждэг тухайгаа ч нуугаагүй. Тэрээр ямагт Барсад тоглохыг хүсдэг гэдгээ ч саяхан мэдэгдсэн билээ. Энэ өвлийн наймаагаар тэрээр Барселонад ирэх магадлал тун өнөдөр болсон юм байна. Гэвч Барса одоогоор түүнийг авах талаар ямар ч яриа хөөрөө гаргаагүй гэдгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий Барсагийн тоглогчид түүнийг багтаа тоглуулахыг ихэд хүсч байгаа ба тэрээр ч өөрөө тоглох дуртай байгаа аж.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.