FC Barcelona

Улаан чөтгөрүүд Каталон залуугийн төлөө!!!

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 04:40

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Английн алдарт Улаан чөтгөрүүд Испанийн Барселона багийн вингер болох Исаак Куенкаг сонирхож эхэлжээ. 


Испанийн өдөр дутмын хэвлэл El Mundo Deporivo-д бичиж байгаагаар Манчестер Юнайтедын ахлах менежер Мартин Фергусон саяхан Камп Ноу цэнгэлдэхэд болсон Барселона болон Осасуна багийн Эзэн хааны цомын тэмцээн дэхь тоглолтыг үзэж сонирхсон юм байна. 


Энэ тоглолтоос тэрээр 20 настай Каталон залуу Куэнкаг нүдэлж авсан байна.


Бага наснаасаа хойш л Барса-д тоглосон Куэнкагийн гэрээ энэ зун дуусах бөгөөд чөлөөт агентаар явуулж алдагдалд орохгүйн тулд Каталонийн баг түүнийг аль нэг клуб руу энэ өвөл зарж магадгүй юм.

 

Нэмж дурьдахад энэхүү тоглогч маань энэ улиралд Барсагийн төлөө 11 тоглолтод оролцож 4 гоол 4 ассист хийгээд байгаа юм байна. Залуу тоглогч гэхэд үнэхээр сайн үзүүлэлт. Мөн Барсагийн тэр олон одууд дундаас цоройж гарч ирэн ийм гайхалтай тоглолтыг үзүүлнэ гэдэг ирээдүйн од тамирчны хийх л үйлдэл болов уу?

 Хэрвээ Барса Маню багууд  тохиролцож чадвал залуу тоглогч маань Олд Траффордод очих нь тодорхой болжээ. Гэхдээ манай баг Куэнкаг тийм ч амар тавьж явуулахгүй байх. Магадгүй түүнтэй удалгүй гэрээг нь сунгаж ч болно. 


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.