FC Barcelona

Баяртай Максвелл!!!

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 12:37

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн "Барселона”-гийн зүүн жигүүрийн хамгаалагч Максвелл Францын "ПСЖ”-гийн тоглогч боллоо. Одоо 30 настай хөлбөмбөгч Парисын багтай 3.5 жилийн гэрээ байгуулсан байна. Максвелл энэ улиралд "Барселона”-гийн төлөө Ла лигт долоон тоглолтод гарч маш амжилттай тоглолтыг үзүүлсэн. Тэрээр 2009 онд Интерээс Барсад ирснээсээ хойш үндсэн багийн эрхээ баталгаажуулж чадаагүй. Учир нь түүний дээр Абидал Адриано гэсэн 2 эрхэм байгаа учраас тэрээр төдийлөн гараанд гарч чадахгүй байсаар багаа орхиж байна. Каталоны багтай хамт тэрээр 10 цомд түрүүлсэн боловч байнга гараанд гарч тоглон тоглолтоо сайжруулахын тулд PSG-г сонгосон хэмээн ярисан байна. Барсагийн дасгалжуулагч Пеп Гуардиола түүний талаар "Магадгүй түүний зөв байх. Тэр ирээдүйгээс бодож байгаа бол энэ түүний л шийдвэр. Манай багийн зүгээс ч тэрний шийдвэрийг эсэргүүцээд байх онц шалтгаан байхгүй шүү дээ” хэмээжээ. Ийнхүү манай багийн шилдэг зүүний хамгаалагч маань багаа орхиж байна. Түүндээ амжилт хүсэж тоглолтонд нь амжилт хүсье. БАЯРТАЙ МАКСВЕЛЛ!!!

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.