FC Barcelona

Каталончууд Кастиллчуудыг ээлжит удаагаа буулгалаа

Нийтэлсэн: Зочин

2024-05-02 11:46

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Өнгөрсөн шөнө Испанийн Эзэн хааны цомын шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолт болох Каталоны Барселона болон Кастилл үндэстний бахархал болсон Реал Мадрид клубуудын тоглолт болсон юм. Энэхүү тоглолт Мадридчуудын талбай дээр болсон. Гэсэн хэдий боловч тэд ахиад л мөнхийн өрсөлдөгч Барсадаа хожигдлоо. Ийнхүү талбай дээрээ 2:1-ээр хожигдсноор цааш шалгарах магадлал тун бага болж ирслээ. Гэхдээ Реал бууж өгөхгүй нь тодорхой.  Тоглолт эхлээд удаагүй байтал багийн супер од Криштиано Роналдо зүүн жигүүрээрээ нэвтрэн ороод Пинтогийн хаалганд эхний гоолыг оруулсан. Үүнээс хойш удаан хугацааны туршид хоёр баг маань гоол оруулаагүй тул талбайн эздийн хожих магадлал, цаг ахих тусам нэмэгдэж байв. Эхний гоол  11 дэх минутанд  ороод байсан билээ. Хожигдож байсан Барса сэтгэлээр уналгүй довтолгоогоо улам ширүүсгэж тоглолтын 49 дэх минутанд Каталанчуудын ахлагч Карлос Пуёл блуангийн цохилтоос мөргөж тоог тэнцүүлж багийн сэтгэл зүйг илт дээш нь татса юм. Үүнээс хойш 2 баг олон аюултай довтолгооныг хийж байсан хэдий ч амжилтыг эс олж байлаа. Харин тоглолтын 77 дахь минутанд багийн супер од Месси Абидалд маш гайхалтай дамжуулалтыг Абидалд өгч тоог Абидал 2:1 болгосноор Барселоначууд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэ гоол Реалын хамгаалалтын алдаанаас болж орсон гэхэд болно. Реао жигүүрийн хамгаалалтандаа маш хайхрамжгүй хандаж түүнийг нь Абид Месси нар ашигласан нь энэ билээ. Ийнхүү үүнээс хойш гоол оролгүй байсаар Эзэн хааны цомд Эзэн хааны баг Реал Мадрид Барсад ялагдсан. Гэхдээ тэднийг хариут тоглолт хүлээж байгаа. Гэвч Камп ноу-д гэдэг нь Кастиллчуудын зүрхийг мохоож байгаа нь тодорхой...

Реал - Барселона 1:2

Гоол: Роналдо 12 - Пуйоль 49, Абидаль 77

Шар хуудас: Пике, Бускетс, Пуйоль- Пепе, Серхио Рамос, Фабио Коэнтрао, Кальехон, Карвальо -  

Барселона: Пинто, Дани Алвес, Пике, Пуйоль, Абидаль, Шави (Алькантара 86), Бускетс, Иньеста,  Фабрегас (Куэнка 88), Алексис Санчес (Адриано 82), Месси,

Реал: Касильяс, Хамит Алтинтоп, Рикардо Карвальо, Серхио Рамос, Фабио Коэнтрао, Ласс (Озил 66), Хаби Алонсо, Пепе (Гранеро 80), Игуаин (Кальехон 66), Бензема, Роналд




Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.