FC Barcelona

Эль класико: Барсагийн хамгийн том хожлууд

Нийтэлсэн: Зочин

2024-05-05 14:40

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Barcelona 1–0 Real Madrid, 1929/05/09
Josep Sastre: Barcelona LegendBarcelona 1–0 Real Madrid

FCB: Josep  Sastre i Perciba (89)

Тус тоглолт Ла лигийн анхны Эль класико байсан учир хоёр баг маш ач холбогдол өгч байсан. Анхны хожил учир Барсагийн хувьд том хожил байлаа.






Barcelona 5–0 Real Madrid, 1934/04/21

Barcelona 5–0 Real Madrid

Ventolra (43, 62, 68, 82), Escola (48)

Тухайн үед хоёр багийн тоглолтууд маш энэ тэнцүүхэн явагддаг байлаа. Гэтэл энэ тоглолтонд Барса өрсөлдөгчөө бут ниргэснээр Реалыг гутамшиг болгосон юм. 

2011 Испанийн супер цом, Barcelona 3–2 Real Madrid 



2011 Испанийн супер цом, Barcelona 3–2 Real Madrid

RMCF: C. Ronaldo (20), Benzema (82)

FCB: Iniesta (15), Messi (45, 88)


   Испанийн супер цомын төлөөх тоглолтонд ялна гэдэг нь тухайн жилийнхээ Испанийн хамгийн шилдэг баг болж байна гээн үг. Тэр ч утгаараа энэ тоглолтонд Барса ялалт байгуулж Реалаас хавьгүй илүү гэдгээ нотлон харуулсан юм.

1994. Barcelona 5–0 Real Madrid


Romário's World!

1994. Barcelona 5–0 Real Madrid

FCB: Romário (24, 56, 81), Koeman (47), Iglesias (86)

Үр дүнг хараад ямархуу тоглолт болсныг мэдэх байх. Ромарио Реалыг ганцаараа буулгаж авсан гэхэд хэлсдэхгүй биз.

2005. Barcelona 3–0 Real Madrid



Ronaldinho at his finest!

 2005. Barcelona 3–0 Real Madrid

FCB:  Eto’o (14), Ronaldinho(59, 77)

Энэхүү тоглолтонд Барса маань өрсөлдөгчдөө гоол алдаагүй төдийгүй тэдний хаалганд 3 гоол хийж хүнд байдалд оруулсан юм. Энэхүү тоглолтын баатар нь мэдээж Ронни байсан.

2009. FC Barcelona 6–2 Real Madrid


A

2009. FC Barcelona 6–2 Real Madrid

RMCF: Higuaín (14), Ramos (56),

FCB: Henry (17, 58), Puyol (19), Messi (35, 75), Piqué (83)

Каталан залуучууд тэдний хаалганд 6-н бөмбөг хийнэ гэж Мадридчууд огтхон ч төсөөлөөгүй байсан. Өмнө нь Реал ийм гутамшигт хожигдлыг түүхэндээ авч үзээгүй байсан юм.

2010. Barcelona 5–0 Real Madrid



UNA MANITO: 5–0!

2010. Barcelona 5–0 Real Madrid

FCB:  Xavi (10), Pedro (18), Villa (55, 58), Jeffren (90)




Кастиллчуудын хаалгыг 6-н гоолоор мялаагаад нэх удаагүй байтал Барсачууд ахин тэдний хаалгыг 5-н гоолоор мялааж Мадрид хотыг чимээгүй болгосон. Энэхүү хожигдол Реалын ээлжит гутамшиг болсон бол харин барсагийн гайхамшиг болж байлаа.

Өнөө шөнийн Эль класико тоглолтын өмнө та бүхэндээ Барелона багийнхаа Эль класикогийн хамгийн том хожлуудыг хүргэлээ. Тоглолт өнөө шөнө 05:00-аас эхлэнэ.




Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.