FC Barcelona

Телло Месси нар Барсад 3 оноо авчирлаа!!!

Нийтэлсэн: Зочин

2024-05-19 21:58

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Өнгөрсөн шөнө Монголын цагаар 05:00-аас Каталаны Барселона клуб талбай дээрээ Реал Сосьедад клубыг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтын өмнө Барселона Реалаас 7 оноо алдаж байсан учир хожигдох тэнцэх эрхгүй байсан юм. Тэр ч утгаараа Барселона эхнээсээ л энэ тоглолтонд маш ач холбогдол өгч байгаа харагдсан юм. Харин Гуардиолагийн итгэл найдвар хүлээлгэж байсан залуучууд үүргээ маш сайн биелүүлсэн төдийгүй гоол оруулсан. Тоглолтын эхний гоолыг өнөөх залуучуудын нэг болох Кристиано Телло оруулсан. Үүнээс хойш 2 баг гоол оруулалгүй 71 дэх минутыг хүргэсэн. Энэ үед тоог 2:0 болгосон хүн бол мэдээж Месси. Тэрээр энэхүү гоолыг хийснээр мэргэн буудчын жагсаалтанд 2-т бичигдсэн хэвээр үлдсэн юм. Харин энэхүү гоолоос 2-хон минутын дараа контактын нэг гоолыг Карлос Вела оруулсан хэдий ч үүнээс хойш ахиж гоол оролгүй байсаар энэхүү тоглолт Барсагийн ялалтаар өндөрлөсөн. Нөгөө талд Реал мөн ялалт байгуулснаар тэд лигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Ингээд тоглолтын торгон агшнуудыг гэрэл зургийн цомгоос хамтдаа харцгаая!!!FC Barcelona - Real Sociedad 04/02/2012 / PHOTO: MIGUEL RUIZ - FCB2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R2012-02-04 FCB-R

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.