FC Barcelona

Барсагийн овоо хараанд эдгээр залуус!!!

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 11:06

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

1. Нэймар

110931788_display_image
Бразилын супер од Нэймарыг манай багтай холбоо тогтоосон талаар хэвлэл мэдээллээр хэд хэдэн удаа шуугиад амжсан билээ. Энэхүү яриаг ямартай ч клубын удирдлагууд үгүйсгэж байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Нэймарыг аль хэдийн Барсагийнх болсон. Одоо зөвхөн гэрээ хэлэлцээр хийх дутуу байгаа гэж байгаа юм. Энэ бүхэн зөвхөн ирэх зун л тодорхой болох биз ээ.


2. Тиаго Силва
Барселона клубын хамгаалалт найдвартай байгаа хэдий ч улам хүчирхэгжүүлэхийн тулд Барса шинэ хамгаалагч хайж эхэлсэн байгаа ажээ. Тэдний энэ зуны бай нь Милан клубын хамгаалагч Тиаго Силва ажээ. Одоогоор ирэх эсэх талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна.


3. Матс Хуммелс
Өнгөрсөн жилийн Бундес лигийн аварга Боруссиа Дортмунд клубын залуучуудыг дэлхийн топ зэрэглэлийн клубууд ихээр сонирхож байсан төдийгүй зарим нь тэдгээр тоглогчдыг өөрийн багтаа элсүүлж чадсан. Харин Барселона клуб тэдний шилдэг хамгаалагч Мат Хуммелсийг овоо хараандаа аваад байна. 



4. Aly Cissokho
Лион клубын амжилтын гол түлхүүр болсон тоглогчдын нэг. Хамгаалалтанд маш найдвартай. Эрсдэлд бэлэн байдаг нь түүний бусад хамгаалагч нараас ялгарах онцлог. Барсагийн давхрын тоглолт тийм ч сайн биш учир давхраар тоглодог багуудын эсрэг ашиглах гэж байгаа нь гарцаагүй. Биеийн хүчний тоглолт хурд хүч гээд бүх зүйл нь гойд сайн бөгөөд шилдэг хамгаалагчид байж болох бүх чанаруудыг агуулсан гайхалтай тоглогч. 


5. Carlos Tevez
Манчестер ситигийн удирдлагатай ам зөрж талбайд гарах эрхээ бүрэн хасуулсан. Багийн дасгалжуулагч Манчини түүнийг эргэн талбайд гаргахыг хүссэн боловч тэрээр Ман ситид тоглохоос эрс татгалзаж нутаг руугаа буцаж хэсэг амарсан билээ. Харин үүнээс хойш Манчини түүнийг ахиж талбайд гаргахгүйгээ мэдэгдэж Тевезийн Манчестер Сити дэх байр суурь бүрэн алга болсон. Түүнтэй саяхан Интер клуб нэр холбогдсон хэдий боловч харамсалтай нь наймаа амжилттай болоогүй. Харин түүний ээлжит сенсаци нь Барсатай нэр холбогдсон явдал байлаа. Тэрээр өмнө нь ч бас хэд хэдэн удаа Барсатай нэр холбогдсон хэдий боловч наймааны шуум болоод үлдсэн. Харин энэ удаагийнх илүү баталгаатай бололтой. Учир нь тэрээр багаа орхих нь ойлгомжтой болсон бөгөөд түүнтэй гэрээ хийх баг одоогоор олдоогүй байгаа юм. Тевез саяхан Барсад тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Барса ч үүнд дуртай байгаагаа илэрхийлсэн юм. Ямартай ч хэрэв энэ бүхэн бүтэх юм бол энэ зун Камп ноуд Тевез хүрэлцэн ирэхнээ. 


6. Eden Hazard
Францын Лилль багийн залуу од Эдэн Хазардын төлөө Барса төдийгүй дэлхийн дээд зэрэглэлийн олон багууд өрсөлдөж байгаа. Түүний төлөө Барса өрсөлдөнө гэсэн яриа гаргаагүй хэдий ч зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Эдэн Хазардд өөрөө Барселонад тоглох хүсэлтэй байгаа аж.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.