FC Barcelona

Осасуна Аварга загасыг буулгаж авлаа

Нийтэлсэн: Зочин

2024-05-19 20:39

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Өнгөрсөн шөнө 3:00 цагаас Испанийн лигийн аварга загас Барселона Осасуна клубын талбай дээр нь зочилж тоглосон юм. Энэ тоглолтоос өмнө Барса Реалаас 7 оноо алдаж байсан бөгөөд тэд энэ тоглолтонд хожигдох болон тэнцэх эрхгүй тоглосон. Гэтэл тэд энэ удаад айлын талбай дээр Осасуна клубд 3:2-оор хожигдож том шуугиан тарилаа. Тоглолтын эхний үе дуусахаас өмнө талбайн эзэд тоог 2:0 болгосон. Харин дараагийн хагас эхлээд удаагүй байтал Раул Гарсиа тоог 3:1 болгож Барсагийн боломжийг үгүй хийсэн гэхэд болно. Үүнээс 5 минутын өмнө Барса тоог 2:1 болгоод байсан билээ. Харин тоглолтын 71 дэх минутанд Телло тоог 3:2 болгож ойртуулсан ч багийнхан нь ахиж гоол оруулалгүй байсаар энэ тоглолтонд Испанийн бөгөөд дэлхийн хамгийн шилдэг клуб Барселона Осасунад хожигдлоо. Хэрэв өнөө шөнө Реал Мадрид клуб өрсөлдөгчөө буулгаж авбал Барселона энэ жил Ла лигт түрүүлэх нь бараг боломжгүй болно. Гэхдээ бидэнд Аваргуудын лиг болон Эзэн хааны цом үлдээд байна. Үлдсэн бүх тоглолтууддаа хожоод Реалын бүдрэлтийг хүлээвэл Ла лигт түрүүлэх боломж бидэнд бий. Энэ тоглолтын дараа Испанийн сонин хэвлэлүүдээр Осасуна Аварга загасыг барилаа гэсэн гарчигтай нийтлэлүүд гарсан байна.

Үр дүн:

CA Osasuna: 3

FC Barcelona: 2

ГООЛ:

CA Osasuna: Lekic (5′), Lekic (22′), Raúl García (56′)

FC Barcelona: Alexis (51′), Tello (73′)

Гараа:

CA Osasuna: Andrés Fernández, Bertrán, Sergio, Flaño, Raitala, Raúl García, Puñal, Nekounam, Cejudo, Nino, and Lekic

FC Barcelona: Valdés, Alves, Puyol, Piqué, Abidal, Mascherano, Thiago, Sergi Roberto, Pedro, Messi, and Alexis

Сэлгээ:

CA Osasuna: Riesgo, Ibrahima, Lolo, Calleja, Lamah, Timor, and Damiá

FC Barcelona: Pinto, Adriano, Xavi, Iniesta, Fábregas, Cuenca, and Tello

Сэлгээ:

CA Osasuna: Ibrahima on for Lekic (71′), Lolo on for Nino (78′), Damiá on for Raúl García (89′)

FC Barcelona: Tello on for Pedro (46′), Cuenca on for Puyol (46′), Fábregas on for Piqué (71′)

Шар Карт:

CA Osasuna: Raúl García (61′), Puñal (70′)

FC Barcelona: Sergi Roberto (16′), Alexis (36′), Alves (57′), Valdés (85′), Mascherano (90+1′)

Osasuna - FCB / PHOTO: MIGUEL RUIZ - FCB2012-02-11 OSASUNA-FCB 022012-02-11 OSASUNA-FCB 032012-02-11 OSASUNA-FCB 042012-02-11 OSASUNA-FCB 062012-02-11 OSASUNA-FCB 052012-02-11 OSASUNA-FCB 092012-02-11 OSASUNA-FCB 082012-02-11 OSASUNA-FCB 072012-02-11 OSASUNA-FCB 102012-02-11 OSASUNA-FCB 112012-02-11 OSASUNA-FCB 122012-02-11 OSASUNA-FCB 132012-02-11 OSASUNA-FCB 142012-02-11 OSASUNA-FCB 162012-02-11 OSASUNA-FCB 152012-02-11 OSASUNA-FCB 172012-02-11 OSASUNA-FCB 182012-02-11 OSASUNA-FCB 192012-02-11 OSASUNA-FCB 262012-02-11 OSASUNA-FCB 212012-02-11 OSASUNA-FCB 272012-02-11 OSASUNA-FCB 29

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.