FC Barcelona

Баллак манай эсрэг тоглохгүй

Нийтэлсэн: Зочин

2024-05-18 20:04

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Өнөө шөнө аваргуудын лигийн шөвгийн тоглолтууд эхлэх ёстой билээ. Харин бидний эсрэг өнөөдөр Германы Байер тоглох болно. Германы бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг багуудын нэг бидэнд аюул тарих магадлал тун их билээ. Леверкузэн багийн тоглогч Миxайл Баллак манайхтай xийx эxний тулааныг өнжиxөөр болсон нь бидэнд маш овжуурхууштай үйл явдал болж байгаа юм. Тэрээр бэртлийн улмаас Байя Арэнад тоглож чадахгүй болсон аж. Баллак өнгөрсөн Ням гарагийн бэлтгэлийн явцад хөлийн булчиндаа гэмтэл авсан бөгөөд энэ тухай албан ёсны веб хуудсуудаар мэдээлэл гарсан.Леверкусены дасгалжуулагч Робин Дутт түүнийг гэмтэл авсанд харамсаж байгаа бөгөөд түүнийг аль болох хурдан эдгэрэх арга хэмжээ авч байна. Баллакын оронд Сидней Сем болон Эрен Дердиёок нар гарах магадлалтай байсан хэдий боловч тэдний албан ёсны веб хуудсанд мэдээлж байгаагаар тэд мөн бага зэргийн бэртэлтэй байгаа ажээ. Ямартай ч өнөөдөр Герман залуучууд манай эсрэг сайн тоглолт үзүүлэх нь ойлгомжтой биз ээ. Тоглолт өнөө шөнө Монголын цагаар 03:45-аас эхлэнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.