FC Barcelona

Уучлаарай Германчуудаа!!! Барселона 3:1 Леверкузен

Нийтэлсэн: Зочин

2024-05-18 19:26

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Урьд шөнө Аваргуудын лигийн xасагдаx шатны шөвгийн 16-ын эxний тоглолтууд явагдлаа.Байер Леверкузэн клуб BayArena-даа Каталоны алдарт Барселона клубыг xүлээж аван тоглосон юм.Германы клубээс Дердьюк, Сиднэй Сам, Баллак зэрэг түлxүүр тоглогчид нь гэмтэлтэй байгаа нь тэдний хожих боломжийг маш бага болгоод байсан билээ.Тиймээс Леверкузэнчүүд урдаа ганц А.Шурлег довтлогчоор гарган 4:5:1 xувилбараар тоглон ерөнxийдөө xамгаалаx тактик барьсан гэxэд болно. Гэхдээ энэ удаад тэдгээр шилдэг хамгаалагчид нь Барсагийн өндөр ур чадвартай тамирчдыг бариж тоглож хараахан чадсангүй. Энэ удаад тэд талбай дээрээ 3:1-ээр хожигдсон байна. Тоглолтын эхнээс л Шавигүй Барса аюултай довтолгоонуудыг хийж байсан. Каталончуудын бахархал Шави маань гэмтлийн улмаас энэ тоглолтод оролцоогүй юм. Гэсэн хэдий ч түүнгүйгээр Барса гайхалтай байж чадсан. Тоглолтын эxний үед А.Санчезын гоолдож эхний хагас Каталончуудын давамгайлал доор өндөрлөсөн бол 2-р үед Леверкузэнчүүд Кадлечын гоолоор тоог тэнцүүлсэн xэдий ч А.Санчез ардаас нь дахин нэг гоол хийснээр тэд ахин хожидож эхэлсэн. Эцэст нь Месси 88 дах минутанд  гоол оруулан Барсачууд айлын талбай дээр 3 гоол оруулсан амжилттай ялалт аван буцлаа. Ямартай ч тэд өрсөлдөгчийнхээ талбай дээр илт давамгай хожил байгуулсан учир дараагийн шатанд шалгарах нь бараг тодорхой болж ирж байна. Гэхдээ дараагийн тоглолт бүхнийг шийднэ.

Үр дүн:

Bayer Leverkusen: 1

FC Barcelona: 3

Гоол:

Bayer Leverkusen: Kadlec (52′)

FC Barcelona: Alexis (41′, 55′), Messi (88′)

Гараа:

Bayer Leverkusen: Leno, Schwaab, Reinartz, Friedrich, Corluka, Kadlec, Castro, Rolfes, Bender, Renato Augusto and Schürrle

FC Barcelona: Valdés, Alves, Mascherano, Puyol, Abidal, Busquets, Iniesta, Cesc, Adriano, Messi and Alexis.

Сэлгээний тамирчид:

Bayer Leverkusen: Yelldell, Oczipka, Da Costa, Omer Toprak, Ortega, Bellarabi, Keissling 

FC Barcelona: Pinto, Bartra, dos Santos, Thiago, Sergi Roberto, Pedro and Cuenca.

Сэлгээ хийсэн:

Bayer Leverkusen: Keissling in for Rolfes (77′), Bellarabi on for Schurrle (90′), de Costa on for Corluka (90′)   

FC Barcelona: Thiago on for Iniesta (61′), Pedro on for Adriano (70′), Cuenca on for Alexis (86′)

Cануулга:

Bayer Leverkusen: Schwaab (8′), Corluka (52′), Castro (80′)

FC Barcelona: Thiago (87′)



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.