FC Barcelona

Энэ зун Барсагаас явах болон ирэх магадлалтай тамирчид

Нийтэлсэн: Зочин

2024-04-29 04:13

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

1. Кейта-Явах магадлал 60%
2012-02-27 ENTRENO 49Барселона клубыг энэ жил орхих хамгийн өндөр магадлалтай тамирчин. Одоо 32 настай Мали улсын хөлбөмбөгчнийг Барселона клуб 2 сая еврогоор үнэлэж байгаа. Түүний байрлал дээр олон шинэ тоглогчид гарч ирсэн учир түүний байр суурьь бага зэрэг ганхсан. Гэхдээ түүний багаа орхих эсэх нь энэ зун л тодорхой болно. Магадгүй тэрээр нутгийн зүг жолоо залж магадгүй.
2. Неймар-Ирэх магадлал 55%
Бразилын супер од Нэймарыг манай багтай холбоо тогтоосон талаар хэвлэл мэдээллээр хэд хэдэн удаа шуугиад амжсан билээ. Энэхүү яриаг ямартай ч клубын удирдлагууд үгүйсгэж байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Нэймарыг аль хэдийн Барсагийнх болсон. Одоо зөвхөн гэрээ хэлэлцээр хийх дутуу байгаа гэж байгаа юм. Энэ бүхэн зөвхөн ирэх зун л тодорхой болох биз ээ.
3. Робин Ван Перси- Ирэх магадлал 30%
Арсенал клубыг энэ жил авч явж байгаа тамирчин гэхэд болно. Английн лигийн мэргэн буучдын жагсаалтыг ганцаар тэргүүлж байгаа нь түүнийг энэ жил ямар гайхалтай байгааг харуулж байна. Барселона клуб төвийн довтлогчын тал дээр асуудалтай. Барсад одоогийн байдлаар ямар ч төвийн довтлогч байхгүй. Магадгүй түүнийг сонирхож буй шалтгаан нь төвийн довтлогчийн байрлал дээр тоглуулах явдал байх. Гэвч Арсенал түүнийг явуулах тун дургүй байгаа аж. Мөн бусад багууд түүнийг маш ихээр сонирхож байгаа.
4. Эдэн Хазард- Ирэх магадлал 45%
Францын Лилль багийн залуу од Эдэн Хазардын төлөө Барса төдийгүй дэлхийн дээд зэрэглэлийн олон багууд өрсөлдөж байгаа. Түүний төлөө Барса өрсөлдөнө гэсэн яриа гаргаагүй хэдий ч зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Эдэн Хазардд өөрөө Барселонад тоглох хүсэлтэй байгаа аж.
5. Тиаго Силва- Ирэх магадлал 65%
Thiago Silva Thiago Silva of Milan during the Serie A match between Siena and Milan at Artemio Franchi - Montepaschi Arena Stadium on August 22, 2009 in Siena, Italy.
Барселона клубын хамгаалалт найдвартай байгаа хэдий ч улам хүчирхэгжүүлэхийн тулд Барса шинэ хамгаалагч хайж эхэлсэн байгаа ажээ. Тэдний энэ зуны бай нь Милан клубын хамгаалагч Тиаго Силва ажээ. Одоогоор ирэх эсэх талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна. Гэсэн ч зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Барса санал тависан тохиолдолд Миланыг орхих нь тодорхой ажээ.
6. Гуардиола- Явах магадлал 70%'
Барселона клубын амжилтын гол түлхүүр болсон хүн бол яахын аргагүй Гуардиола. Түүнийг ирснээс хойш Барса клуб өмнө хожид байгаагүй гайхалтай амжилтаа үзүүлж чадсан. Гуардиолаг Фергусон өөрийн залгамжаар нэрлэснээс хойш Барсаг орхих магадлал маш өндөр болж ирсэн. Пепийн гэрээ энэ зун дуусах бөгөөд гэрээгээ сунгах эсэх нь зөвхөн энэ эрхэмээс шалтгаална. Саяхан гэрээгээ сунгахгүй гэсэн нь олныг шуугиулж орхисон. Гэхдээ Гуардиолаг Каталанд үлдээсэй гэж бид бүгд маш их хүсч байна.
7. Гарет Бэйл- Ирэх магадлал 50%
Английн лигийн шилдэг залуу тоглогчдын нэг Гарет Бэйлийг Барселона төдийгүй дэлхийн топ зэрэглэлийн багууд маш ихээр сонирхож байгаа. Саяхан түүнийг Манчестерийнхан өөрийн болгох шахсан. Харин бид тэднээс урьтах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Түүний хурд хүч Барселонагийн тактикийг үл ялиг өөрчилж илүү хүчирхэг болгох магадлалтай. Бэйлийн гайхалтай тэсрэлт Барсад шинэчлэл авчрах тун өндөр магадлалтай юм.
8. Хорди Алба- Ирэх магадлал 80%
Валенсиа клубын чадварлаг залуу тоглогчийг Барса клуб аль хэдийн овоо хараандаа тусгажээ. Тэд энэ зун энэхүү тоглогчид санал тавих нь гарцаагүй биз. Түүний төлөө олон багууд өрсөлдөхгүй учир манай багт ирэх магадлал асар өндөр байгаа юм.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.