FC Barcelona

Мессигийн түүх ном болж хэвлэгдлээ

Нийтэлсэн: Зочин

2024-05-05 03:04

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Энэ цагийн шүтээн, Аргентин, Барселоны хөлбөмбөгийн багийг дэмжүүлэх шалтгаан болдог хүн бол Месси. Тэрээр зүгээр л нэг хөлбөмбөгчин биш, "суут ухаантан”. Бөмбөгийг хөлтэй яаж нийлүүлэхийг дэндүү сайн мэддэг, ойлгодог гайхамшигтай тоглогч. Мөн тэрээр зүгээр ч нэг агуу хөлбөмбөгчин биш, түүний биеэ үл тоосон шинж чанар, багийн нөхдөө хүндэлдэг, үзэгч хөгжөөн дэмжигчдэдээ ханддаг хандлага нь ийм өндөр чадвартай од болчихсон хүнд баймааргүй энгийн.Үүгээрээ тэрээр миний анхаарлыг татаж, шүтэж биширч, дэмжих шалтгаан ч болж чаддаг.Түүний тухай номыг саяхан орчуулан гаргажээ. Уншиж үзэхийг санал болгож байна. Агуу хүмүүсийн намтар түүхийг уншихад их зүйл мэдэж суралцаж болдог. "Тайм” сэтгүүлийн 2011 оны хүнээр нэр дэвшээд нилээн дээгүүр явж байсан 24 настай залуу…
nuur copyИспанийн алдарт "Барселона” баг, түүний лидер Л.Мессигийн шүтэн бишрэгчдэд нэгэн таатай мэдээг хүргэж байна. Удтал хүлээлгэсний эцэст дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионел Мессигийн тухай сэтгүүлч Лука Кайолигийн бичсэн намтрын номыг манай сайтынхан саяхан эрхлэн гаргалаа.Вэб сайтандаа номынхоо рекламыг удтал байрлуулж, спорт сонирхогч та бүхнийг залхаасан алдаагаа ийнхүү цайруулж, ямартай ч өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчийн тухай энэхүү номыг уншигч таны гар дээр тавьж байгаадаа бид тун баяртай байгааг энэ дашрамд дурдсу. Энэхүү гайхалтай тоглогчийн бага нас, дунд сургуульд суралцаж байсан үе, балчир ахуйдаа "Барселона" багт ирсэн үе, түүнээс хойш од болон гялалзсан түүхийг энэ номд зохиолч Л.Кайола тун дэлгэрэнгүй, баримт материал арвинтайгаар хүүрнэн өгүүлсэн бөгөөд Мессигийн амьдралын чухал үе бүрт хамтдаа байсан гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтдаа тоглож байсан багийн андууд, дасгалжуулагч, хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийн ярилцлагыг оруулсан юм.Л.Мессигийн тухай бичигдсэн дэлхийн зах зээл дээрх хамгийн сонирхолтой, мөн цор ганц шахуу номыг "Барселона" болон Аргентиний шигшээ багийн хөгжөөн дэмжигчид төдийгүй спорт сонирхогчид маань амтархан уншина гэдэгт найдаж байна.Эцэст нь энэхүү номыг Монголын спорт сонирхогчдын хүртээл болгоход үлэмжхэн тусалж, дэмжсэн дотнын анд "Blue Truck" компанийн гүйцэтгэх захирал Рэнцэндоржийн Мягмарт гүнээ талархсанаа спорт сонихогчдынхоо өмнөөс илэрхийлье.Та "Месси” номыг Интерном, УИД-ын Majestic номы дэлгүүр, Метромолл, Гранд Плазагийн Мир номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.