FC Barcelona

Тактикийн анализ: Барселона 7-1 Байер

Нийтэлсэн: Зочин

2024-05-18 17:54

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Гарааны 11:

FC Barcelona: Valdés, Alves, Piqué, Mascherano, Adriano, Busquets, Xavi, Iniesta, Cesc, Messi Pedro. FCB - BAYER LEVERKUSEN / PHOTO: MIGUEL RUIZ - FCBТаамаглаж байсан гарааны 11 тэр чигтээ гарсан гэхэд болно. Уламжлалт 4-3-3 хувилбар. 4-3-3 энэхүү хувилбарыг байнга сонгож тоглодог учир тэдэнд хэн хаана тоглох нь чухал биш, яаж тоглох нь чухал байдаг. Олон жил энэхүү тактикийг төгс хэрэгжүүлсэн баг учир тэдэнд энэ тактикийн үед гүйх гүйлт прессинг , довтолгоон зэргийг хийхэд ядаад байх юм байдаггүй. Хувьсаж тоглох тал дээр үнэхээр төгс. Тухайн тоглолтон дээр ч үүнийгээ харуулж чадсан. Зөрж гүйх хувьсах хөдөлгөөн хийхдээ ямар ч алдаа гаргаагүй. Хамгийн гол нь ашигтай гүйлт хийхдээ биш тухайн хувилбарын зөв гүйлтийг хийх нь чухал байдаг. Тийм ч учраас Барсагийнхан аль ашигтайг нь биш, харин хувилбар дээр бэлдсэн зүйлээ л хийдэг. Бэлдсэн хувилбар учир түүнийг яг яс хийсэн тохиолдолд сөрөг үр дагавар гарна гэж ер үгүй. Барсагийн ихэнхи тоглогчид санаачлага ихтэй тоглосон. Шави Иньеста нарын пасс голоор хувилбар ёсоор орох боломж олдохгүй бол санаачлага сайтай Алвес Адриано нараар дамждаг. Дэн ялангуяа Алвес гэх мэтийн өөртэй итгэлтэй тоглолт үзүүлдэг тоглогчдоор довтолгоог үргэлжлүүлж улмаар довтлогчдоор тухайн довтолгоог төгсдөг хувилбар ч харагдаж байсан. Санаачлага ихтэй байна гэдэг тоглолтын явцад явагдах хувиллбарыг улам хүчирхэгжүүлж байдаг. Гуардиолаг дасгалжуулж ирснээр төвийн хамгаалагчдын санаачлага хүртэл ихэссэн. Төвийн хамгаалагчид хүртэл довтолгоог эхлүүлж байгаа нь Барсагийн хувилбар ямар сайн байгааг харуулж байгаа. Төвийн бүст хагас хамгаалагчдыг нь хувийн хамгаалалт хийхэд Пикэ, Машэрано гэх мэт тоглогчид араас бөмбөг туун урагш орж төвд давуу байдал үүсгэдэг. Зарим тохиолдолд хууралт хийдэг нь, эрсдэлээсээ илүү тактикийн хэрэгжилт хийлгэх гэсэн арга болов уу. Байертай хийсэн тухайн тоглолтонд Алвес бөмбөггүй тоглолтыг ихээр хийж байсан. Тактикийн бас нэгэн төрөл. Хуурмаг гүйлтийг үе үе хийж харагдсан. Месси алдаж гүйнэ гэж байхгүй учир  Алвес зөв хуурмаг гүйлт хийсэн тохиолдолд араар Месси гоолын момент гаргах гүйлт хийнэ. Шави Иньеста нар ч алдалгүй пассаа өгнө. Довтолгооны солбиж гүйх чадвар энэхүү тоглолтонд маш өндөр байсан. Германы хамгаалагчдыг жинхэнэ хашраасан гэхэд болно. 90 минутын туршид Барсагийн тактикийн учрыг олох тал дээр зууралдсаар байгаад таарсан. Солбиж хувьсах гүйлтүүд маш их аюул тариж байсан учир гүйлтэнд нь их анхаарал тавиж эхэлсэн. Тактикийн гүйлтийг зөв хийсэн учир Байер хамгаалалтандаа цоорхой гаргаж байсан нь анзаарагдсан. Тэдний хамгаалат үнэхээр гойд муу байсан. Олон довтолгоо ээлж дараалан ирж эхлэснээр хамгаалагчид учраа ч олохоо байсан. Гүйлт хийж тамирчдын хэсгээр бөөнөөрөө тойрсон л хамгаалалт хийж байсан. Барсагийн довтолгоо сөргөөр шилжихэд 4+2 болж эргэлттэй гүйлт хийж байлаа. Тухайн нөхцлөөс хамгаалагчдын цоорхойгоор аль эсвэл давуулсан дамжуулалтуудыг ихээр хийж байсан. Уламжлал ёсоор Дани Алвес нүүрний шугам хүртэл гүйлт хийж байсан. Гэхдээ сөрөг довтолгооны үерэ тийм ч хүчтэй дэмжиж орж ирэхгүй байсан. Харин Алвесийг урагшаа орсон хойгуур Бускетс маш их буцалт хийж байгаа анзаарагдсан. Харин Адриано нүүрний шугам хүртэл гүйхгүй ч центр давсан гүйлт хийж байлаа. Мэдээж энэ нь эрсдэлд бэлэн байх явдал байсан байх. Довтолгооны нэхэлт сайн учраас Германчууд их цөлөлт хийж байгаа харагдсан. Анхнаасаа Барса тактикийн дарамт өрсөлдөгчдөө мэдрүүлж байсан учир Германчууд учраа ч олохоо болисон. Сэлгээгээр орж ирсэн Телло хоёр гоол хийж багтаа тус хүргэсэн нь Гуардиолагийн ач. Тэр улирлын туршид залуу тоглогчдыг түлхүү ашиглаж байсан нь тусаа хүргэсэн.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.