FC Barcelona

Тоглолтын өмнө: Сэвилья vs Барсэлона

Нийтэлсэн: Зочин

2024-05-19 20:50

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Messi against Sevilla / PHOTO: MIGUEL RUIZ - FCBБарселона клуб маань өнөө шөнө Улаанбаатарын цагаар 3:00-ээс Андалузын нэр төр Сэвильятай тоглох болно

 

Одоогийн байдлаар Барса 60 оноотойгоор Лигийн 2-р байранд жагсаж яваа.

 

Ийм учраас энэ тоглолтонд ч мөн адил оноо алдах эрхгүй юм.

 

Харин Сэвилья клуб 11-р байранд 33 оноотой бичигдэж байгаа юм. Өнгөрсөн тойрогт тэд Спортингд 1:0-ээр ялагдал хүлээсэн байгаа. 

 

Манай багаас өмнө нь Сэвильяд тоглож байсан хэд хэдэн тоглогчид байгаа. Дани Алвэс, Кэйта, Адриано нар юм. Алвэс анх 2002 онд Сэвильяд элсэж зургаан жилийн дараа Каталанд 35.5 саяаар хүрэлцэн ирж байсан. Харин Кэйтагийн хувьд Алвэстай Сэвильяд нэг жилийг хамт үдсэн юм. Адриано Гуардиолаг ирснээс хоёр жилийн дараа буюу 2010 онд Барсад ирж байсан. 


Нэгэн сайн мэдээ байгаа нь энэ тоглолтонд Алексис Тиаго хоёр маань оролцох боломжтой болсон гэнэ.


Харин бидний эсрэг Сэвильягийн зүгээс хамгийн их гай учруулах тамирчин нь мэдээж Алваро Нэградо. Түүний хувьд 2009 онд Реал Мадридаас Сэвильяд хүрэлцэн ирж байсан юм. Өнгөрсөн жил лигтээ 27 гоол оруулсан нь түүний ямархуу довтлогч болохыг харуулж байна. 

 

Үр дүнгийн таамаглал: Барсэлона 3:1 Сэвилья


Тоглолт шөнийн 3-н цагаас эхлэнэ.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.