FC Barcelona

Мэссигийн амжилтын нууц юу вэ?

Нийтэлсэн: Зочин

2024-05-04 12:55

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Дани улсын эрдэмтэд аргэнтин хөлбөмбөгч Лионэль Мэсси бусад хөлбөмбөгчдөөс бие физиологийн хувьд онц ялгарахгүй хэрнээ яагаад ийм их амжилт гаргаад байхыг тайлбарлахыг оролдсон байна. Лионэль Мэсси гурван жил дараалан "Алтан бөмбөг” шагнал хүртсэн юм.

Лионэль Мэсси бол бол үнэхээрийн гайхалтай хүн. Тэр бусад хөлбөмбөгчдөөс биеэр бага, их хүч чадалтай ч биш, тийм ч хурдан гүйдэггүй гэж Биспэбьэргийн эмнэлгийн спортын тасгийн эрхлэгч Йеспер Лёвинда Андэрсэн ярьжээ. 

Мэсси бусдаас хурдан хугацаанд хөлний байрлалаа сольдог бөгөөд гүйж байхдаа чиглэлээ түргэн өөрчилдөг, гэхдээ энэ нь тийм ч давуу тал биш. Харин тэр өөрийн чадвараа маш сайн зохицуулан нийцүүлдэг юм. Цаг хугацаа болон орон зайны мэдрэмжээрээ хэрэгтэй цагт нь хариу үйлдэл хийдэг нь түүний онцлог. Бид даанч хөлбөмбөгчдийн ийм чадварыг шалгах тест бүтээж чадахгүй гэж Андэрсэн нэмж хэлжээ. 

Тархи судлаач Труэлс Вэсэнбэрг Хьяр хэлэхдээ Мэссигийн хөлбөмбөгийн мэдрэмж сайн хөгжсөн байх талтай. Учир нь хүн байнга давтан хийдэг юмаа урьдчилан мэдрэх тархины чадвартай байдаг. Хөлбөмбөгчний хувьд бөмбөгөө, багаа болон эсрэг багаа анхаарахыг чухалчилдаг. Харин хөгжөөн дэмжигчдээ бол төдийлөн анхаардаггүй гэжээ. Мэсси зөв шийдэл гаргах боломжоо алддаггүй гэж тэр боддог байна. 

Харин Аальбэргийн Их Сургуулийн профессор Ларс Арэндт-Ниэльсэн хэлэхдээ Мэсси ердөө л сайн гентэй хүн гэж тодорхойлж байгаа аж. Магадгүй Мэссигийн булчин бусдаасаа арай илүү зөв байж болох бөгөөд тоглох үедээ өөрийн булчингуудаа зөв удирддаг байх. Түүний энэ чадвар генетиктэй нь холбоотой гэжээ. 

Эрдэмтэд Мэссиг португал хөл хөмбөгчин Криштиану Рональдогоос бие физиологийн хувьд эрс ялгаатайг онцолсон байна. Магадгүй Мэсси хэт өндөр биш биеийнхээ потенциалыг гүйх үедээ бүрэн ашигладаг байх. Бөмбөг булаацалдах үедээ өндөр хөл бөмбөгчдөөс бөмбөгийг авч чаддаг. Түүний хөл маш хурдтай хөдөлж чаддаг нь давуу тал болдог байж болох юм гэж эрдэмтэд дүгнэсэн байна. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.