FC Barcelona

Ла лигийн 29-р тойргийн эргэн тойронд

Нийтэлсэн: Зочин

2024-05-19 22:19

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Энэ долоо хоногийн ажлын өдрүүдээр Испанийн Ла лгийн 29-р тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Тус тоглолтын өмнө Реал Мадрид Малагатай тэнцэж Барсагаас илүү байсан 10-н оноогоо 8 болгож цөөлөөд байсан юм. Барсачууд энэ тоглолтонд оноо алдах эрхгүй байсан ба зорисондоо хүрж ялалт байгуулсан. Харин 9 хүнтэй тоглолтыг дуусгасан Реал Мадрид Эл Мадригал цэнгэлдэх хүрээлэнд Вильяреалтай 1:1-ийн харьцаатай тэнцэн, 2 тоглолт дараалан тэнцэж, Барселона клубээс илүү оноо нь 6 болон буурлаа.

 


Тоглолтын 62 дахь минутанд багийн супэр од Кристиано Роналду гоолдож багтаа тэргүүллийг авчирсан. Гэсэн хэдий боловч өмнөх тоглолтын адилаар араасаа нэг гоол хийлгүүлж тэнцээг амссан. Виллэриалд тэнцээг аварсан хүн бол  Испанийн шигшээ багийн гарааны тоглогч асан Маркос Сэнна юм. Энэхүү гоол тоглолтын 83 дахь минутанд орсон. 

 

Үүний дараа 85 дахь минутанд Реал Мадридаас Рамос Өзил нар улаан хуудас авч талбайг орхисон. Ийнхүү тэд талбайд 9-үүлээ үлдсэн. Харин шүүгчийн шийдвэрийг Моу эсэргүүцсэнийхээ төлөө мөн талбайгаас хөөгдсөн. Ингээд энэ тоглолтонд ахиж гоол оролгүй байсаар Эль Мадригал цэнгэлдэх тэнцээг багтаа авчирсан юм.

 

Мөн хүснэгтийн хамгийн сүүлийн байрт явж байсан Реал Сарагоса 3-р байрт яваа лигийн тэргүүн багуудын нэг Валенсиаг талбайд нь 2:1-ээр хожин шуугиан тарилаа. Тэдний энэ хожил нь дээд лигт үлдэхэд маш том хувь нэмэр оруулах биз ээ. Тоглолтын 21 дэх минут гэхэд Сарагоса 1:0-ээр хожигдож эхэлсэн байна. Үүний дараа Пабло Алварес улаан хуудсаар торгуулан багаахүнд байдалд оруулаад байсан юм..

 

 Гэвч тэд хүн дутуу гэлтгүй маш сайн тоглолтыг үзүүлж байсан ба эхний хагасын 30 дахь минутанд торгуулийн цохилтоос гоол оруулж, хоёрдугаар хагасын 77 дахь минутанд хожлын гоолыг оруулснаар барилт гэж юу болохыг харууллаа. Үүний дараа 88 дахь минутанд Ф.Зукулини нь мөн 2 дахь шар хуудсаа  аван талбайгаас хөөгдөж, Реал Сарагоса 9 хүнтэй тоглолтыг дуусгажээ. 9 хүнтэй ч гэсэн Валэнсиаг хожиж чадсан Сарагосад баяр хүргэхээс өөр аргагүй.

 

Ла лигийн гол фаворитуудын нэг Атлэтико Мадрид Атлэтик билбао клубууд өөр хоорондоо таарч тоглосон байна. Тус хоёр баг Европын эрхийн төлөө өрсөлдөж буй тул хоёр баг энэ тоглолтонд бүхнээ зориулж тоглосон гэхэд болно. Эхний үе 0:0-ээр өндөрлөсөн бөгөөд Колумб довтлогч Радэлэм Фалкао 2-р үед гайхалтай тоглолт үзүүлж 2 гоол оруулжээ. Билбаогоос шүүгчийн мэдлийн цагт Хави Мартинез нэр төрийн гоолыг оруулсан байна.

 

Өмнө жилүүдэд лигийн тааруухан чансаатай багуудын дунд явдаг байсан Лэвантэ энэ улиралд гайхалтай байгаа билээ. Тэд энэ тойрогт Реал Сосьэдадтай тоглон 3-1-ээр буулган авсан байна. Энэхүү тоглолтонд Хосе Баркеро, Аруна Коне болон Шави Торрес нар Левантегаас гоол оруулан, хүснэгтийн 3-р байрт яваа Валенсиагаас 3хан онооны дутуутай болсон байна. Харин Сосьеададаас Арсеналаас зээллэгээр тоглож буй Карлос Вела нэр төрийн ганц гоолыг оруулжээ.


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.