FC Barcelona

Барса Луйзын төлөө...

Нийтэлсэн: Зочин

2024-05-04 22:02

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Манайхны энэ зуны төлөвлөгөөнд хэд хэдэн тоглогчид багтаад байгаа билээ. Харин саяхан түүн дээр Чэлси клубын залуу хамгаалагч Давид Луйз нэмэгдсэн байна.  Одоогоор түүнийг манайхан энэ зуны гол наймаануудын нэгээр нэрлэсэн байгаа аж. Түүний төлөө Сандро Россэль 35 сая фунтыг төлөхөд бэлэн байгаа ажээ. Ямартай ч түүний чадварлаг тоглолт Гуардиолад таалагдсан бололтой. 

 

Одоогоор 24 настай хамгаалагч маань 2 жилийн өмнө Португалийн Бенфика клубээс Челси клубд ирсэн. Ирсэн цагаасаа л Чэлсигийн хамгаалалтанд хамгийн их хэрэг болж байлаа. 

 

Ямартай ч Португальд байхдаа тэрээр шилдэг тоглогчоор шалгарсан байна. Харин тэрээр Чэлсид ирснээсээ хойш тоглолт нь улам сайжирсан. Үүнийг мэргэжилтнүүд Тэрритэй холбоотой хэмээн үзэж байгаа юм. 

 

Пуёлын нас нь явж байгаа учир түүнийг орлох залуу шилдэг хамгаалагч манай багт хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Харин тэр тамирчин нь Чэлсигийн залуу Луйз ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.