FC Barcelona

Барса фэнүүдийн анхдугаар уулзалт болно

Нийтэлсэн: Зочин

2024-05-15 01:41

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав


Барсэлона клуб маргааш шөнө буюу 3-р сарын 28-ы шөнө Италийн Милан клубын Сан Сиро Жузэппэ Миацца цэнгэлдэхэд зочлон тоглоно. Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолт. Тэр дундаа Милан клубтэй учир амаргүй байх нь ойлгомжтой. Эхний тоглолтыг айлын талбай дээр сайн хийж чадах юм бол дараагийн тоглолт биднийх болно гэсэн үг



Харин энэхүү гайхалтай мөчийг Барсэлона багийн фанатуудтайгаа хамт үзэхийг Кулэ танд санал болгож байна. Өмнө нь Барсэлонагийн фанатууд маань уулзалт зохион байгуулж байгаагүй юм. Энэхүү анх удаагийн арга хэмжээнд та бүхнийг ирээсэй гэж хүчс байна. Багийнхаа үнэнч фанатуудтай нэг үдшийг хамт өнгөрөөж танилцаж цаашдын харилцаа холбоотой байхыг бид санал болгож байна. Энэхүү үйл ажиллагаа нь танилцах үйл ажиллагаагаар эхлэх болно. Цаашлаад фанатуудын дунд өрнөх сонирхолтой уралдаан тэмцээнээр үргэлжлэх болно. Мөн олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байгаа. Кулэ та бүхнээс идэвхитэй байхыг хүсч байна.


Хаана: C1 тэлэвиз дээр


Хэзээ: 3-р сарын 28-ны 23:00 цагт 


Мэдээллийг дамжуулагч: Барсэлонагийн Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн сайт.


Зохион байгуулагч: С1 тэлэвизийн сэтгүүлч Барсэлона клубын хөгжөөн дэмжигч: Э.Амарсайхан. TV COCKTAIL уран бүтээлийн нэгдлийн жүжигчин, Барсэлона клубын хөгжөөн дэмжигч: Э.Цолмонбаяр



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.