FC Barcelona

Барса Сан Сирогоос тэнцээтэй харилаа...

Нийтэлсэн: Зочин

2024-05-04 13:19

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

The Highlights: AC Milan 0-0 FC BarcelonaӨнгөрсөн шөнө Барсэлона Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтоо хийлээ. Тус тоглолтоос манай баг хожил байгуулах том зорилготой байсан юм. Гэсэн хэдий ч энэ удаад хараахан хожил авч чадалгүй 0-0-ээр хуурай тэнцсэн байна. Тоглолт эхнээсээ л хоёр багийн аюултай довтолгоонуудаар эхэлсэн. Милан багийн хашир туршлагатай хагас хамгааалагч Кларэнс Сээдорф хаалга руу ээлж дараалан цохилтуудыг хийж байсан ч Валдэсийг сандаргахаар цохилтыг хийж чадаагүй. Үүний дараа Ибра тоог нээхээ шахсан ч өөрийн алдаанаас болж гайхалтай боломжийг алдаж орхисон. Харин үүнээс хойш Барса хаалга руугаа Миланыг ойртуулаагүй гэхэд бараг болох биз ээ. Эхний үед Алэксис Санчэзийг 16 метрийн торгуулын талбайд унагасан хэдий ч шүүгч 11-н метрийн торгуулын цохилтыг заасангүй. Үүнээс хойш тоглолт Барсагийн илт давамгайлал дор үргэлжилсэн ч гоол оролгүй байсаар тоглолт өндөрлөсөн.


Тоглолтын тойм

Үр дүн:

AC Milan:  0

FC Barcelona: 0

Гоол:

AC Milan: -

FC Barcelona: -

Гарааны 11:

AC Milan: Abbiati, Mexes, Nesta, Bonera, Antonini, Seedorf, Nocerino, Ambrosini, Boateng, Ibrahimovic  Robinho

FC Barcelona: Valdés, Alves, Mascherano, Pique, Puyol, Busquets, Keita, Xavi, Iniesta, Messi, Alexis

Сэлгээний тамирчид:

AC Milan: Amelia, Mesbah, Yepes, Emanuelson, Aquilani, Maxi Lopez ,El Shaarawy

FC Barcelona: Pinto, Cesc, Thiago, Pedro, Tello, Montoya ,Muniesa

Хийсэн сэлгээ:

AC Milan: El Shaarawy- Robinho (52′), Emanuelson - Boateng (67′), Mesbah - Nesta (74′) 

FC Barcelona: Tello - Iniesta (65′), Pedro - Alexis (76′)

Шар хуудас:

AC Milan: Seedorf (23′), Nesta (58′), Ambrosini (70′),

FC Barcelona: Keita (62′)   

MILAN - FCB 28/03/2012 / PHOTO: MIGUEL RUIZ - FCB2012-03-28 MILAN-BARCELONA 02-Optimized2012-03-28 MILAN-BARCELONA 04-Optimized2012-03-28 MILAN-BARCELONA 06-Optimized2012-03-28 MILAN-BARCELONA 10-Optimized2012-03-28 MILAN-BARCELONA 16-Optimized2012-03-28 MILAN-BARCELONA 19-Optimized2012-03-28 MILAN-BARCELONA 23-Optimized2012-03-28 MILAN-BARCELONA 24-Optimized2012-03-28 MILAN-BARCELONA 28-Optimized


 


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.