FC Barcelona

Барса болон Миланы фанатууд гайхалтай оройг хамт үдлээ

Нийтэлсэн: Зочин

2024-05-14 11:58

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Өнгөрсөн шөнө Барсэлона Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтоо хийлээ. Тус тоглолтоос манай баг хожил байгуулах том зорилготой байсан юм. Гэсэн хэдий ч энэ удаад хараахан хожил авч чадалгүй 0-0-ээр хуурай тэнцсэн билээ. Туст тоглолтыг манай Барсэлона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчид c1 тэлэвизийн байранд бөөнөөрөө хүлээн авч үзсэн. Энэхүү уулзалт нь Барсэлона клубын анхны томоохон уулзалт юм. 

Үйл ажиллагааг Барсэлона клубын хөгжөөн дэмжигч Цолмонбаяр нээсэн. Тэрээр студид цугласан нийт хөлбөмбөгийн фанатуудад баярласан талархсанаа илэрхийлж, Барсэлона клубын Facebook дэхь группын гишүүддээ, мөн мэдээллийг дамжуулсан манай www.barcelonafc.do.am-д баярласан талархснаа илэрхийлсэн. 

Үүний дараа хөлбөмбөг тайлбарлагч Балжинням гуай Милан болон Барсэлона багийн фанатуудад зориулж нээлттэй яриа өрнүүлсэн. 

Хэсэг хугаацааны дараа сэтгүүлч Э.Амарсайхан хөлбөмбөг сонирхогчдийн дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж хоёр азтанг тодрууллаа. Тус шагналыг Барсэлона багийн фанат Санчир хүртсэн. Ингээд хоёр азтан маань Скайтэлийн гарын бэлгээр шагнуулсан.

Удалгүй хоёр багийн фанатуудаас төлөөлж нэг нэг фанат багийнхаа фанатуудад хандаж хүндэтгэлийн үг хэллээ. Миланы фанат маань урилгагүй байхад хүрч ирсэн биднийг хүлээн авсан Барсагийн фанатууддаа баярласан талархснаа илэрхийлж цааш багийнханд амжилт хүссэн.Харин Барсагийн хөгжөөн дэмжигч маань Барсагийн хөлбөмбөгчид төрхөөсөө л Барсагийн төлөө төрдөг хэмээн Каталан тоглогчдоо магтсан юм.

Харин энэ хооронд Цоомоо ах маань Монгол дахь Барсэлонагийн хөгжөөн дэмжигчдийн холбоог байгуулж байгаагаа зарласан. Мөн ерөнхийлөгчөөр нь сэтгүүлч Амарсайханыг, харин өөрө ТУЗ-ын дарга болж байгаа мэдэгдэж тэнд цугласан фанатуудыг жаахан хөгжөөгөөд амжсан билээ.

Удалгүй Миланы фанатуудаас нэгэн гэнэтийн бэлгийг сэтгүүлч Амарсайханд барисан. Түүний Миланы хоёрдугаар багийн дасгалжуулагч болон Миланы фанаттай 3-уулаа Милын өмсгөлтэй авхуулсан зургийг үзүүллээ. Энэ хооронд студи нилээд инээд хөөрт автсан гэхэд болно. 

Үүний дараа Чэлсигийн фанат хоёр багийн хөгжөөн дэмжигчдэд хандаж үг хэлсэн. 

Эцэст нь тоглолт эхлэхийн өмнө хоёр багийн сүлд дуу явснаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөж хоёр багийн тоглолт эхэлсэн билээ.

Ямартай ч хоёр багийн фанатууд гайхалтай үдшийг хамт үдэж, эв найрамдалтайгаар тоглолтоо үзэж өндөрлүүлсэн. Фанатууд энэхүүү үйл ажиллагаанд маш соёлтой оролцсныг хэлэхэд тун таатай байна.

Тун удахгүй та бүхэндээ тус үдшийн фото зургийг толилуулах болно.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.