FC Barcelona

Нийгмийн буг...

Нийтэлсэн: Зочин

2024-05-14 07:32

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Спортал.мн Сsports.mn сайтуудын мэдээ, хэрэглэгчийн мэдээний доор байсан сэтгэгдлүүдийг удаан хугацааны туршид уншсаны эцэст нийтлэлийг бичлээ. Эдгээр замбарагаа алдсан фанатуудыг хараад элэг авмаар ч юм шиг элэг эмтэлмээр ч юм шиг...
Хаос – эмх замбараагүй, чиглэлгүй, зорилгогүй, тодорхой бус гэсэн утгатай үг. Бидний бараан нийгэмд хаослаг залуус дийлэнх хувийг нь эзэлчих гээд яалтай вэ. Тэр дундаа манай хөлбөмбөгийн фанатууд. Бусдад мэдээлэл олгох үүднээс өөрийн толгойноос гарснаа бусадтай хуваалцан нийтлэснийг энэ нь худлаа байна, зайлаачээ гөлгөө ийм юм бичээд байхдаа яадын, чи хэрүүлийн сэдэв үүсгэлээ зайл, ингэсэн байна тэгсэн байна гэж үгүйсгэнэ. Харин энд тэндхийн баг тамирчдыг жүжигчин, алиалагч, ижил хүйстнээр нь дуудсан мэдээг өөхшүүлэн баярлалдана.

Энд тэндхийн мэдээний дор хэрүүл, хараалын үгс урсгаж, +18 сайтаар өдөржингөө сэлгүүцэж толгойгоо дасгаж зугаа цэнгээн хэмээн тарвалздаг.

Өөрийнхөө төлөө юм хийх гэсэн ойлголтыг нь бүр ааааааль дэээр багшийн дээдийг тааруу дүнтэй төгсөж ирсэн ядмагхан дунд ангийн багш нь үгүй хийсэн.
Эцэг эх нь аль дээр хүмүүжилтэй байх ойлголтыг нь тас татсан. 
Харилцан ярианы түгээмэл сэдэв нь ломбарданд найзынхаа скайтелийн утсыг хэрхэн хоншоор гарган тавьж хорин цаас олоод сайхан уусан талаар.

Аав ээж, ах эгч нь нийгэмд арай нэг байр сууриа олчихсон, үгүй дээ гэхэд тэднийг тэжээгээд байх чадвартай нөхдүүд байдаг юм болов уу ямартай ч интэрнэтээ сунгуулж бусадтай хэрүүл хийх зоосоо олчихно. Хамгийн дуртай зүйл нь бусдыг өдөх муулах бөгөөд өөрт нь гоцроод байх чадвар байхгүй.

Гэртээ интэрнэтгүй нэг нь ПС-нд очиж Дота тоглонгоо Спортал, Сиспортс руугаа орж хэрүүлээ хийнэ. 


"Хүү минь сайн боловсон хүчин болоод их эрдэмийг кармаалж ирээд хөгшин бид хоёрыг тэтгэж яваандаа нутаг усаа цэцэглүүлэх юм шүү дээ” гэж эцэг эх нь итгэдэг байх. Үхсэнийх нь нутаг ус, хотын буудал баар пс тоглоомын газруудыг л цэцэглүүлж, энд тэндхийн мэдээний доор хараал хэлж амаа бузарлаж яваа шинэ үеийн гаангстаануудыг яалтай.

Энд тэндхээс хуссан мэдээгээ Спортал, Сиспортс-ын хэрэглэгчийн мэдээн дээр нийтлэж өөрийгөө шилдэг нийтлэлч дунд явж байгаагаа хараад хөөрөн баясна. Үхсэээннн баасс тэр булангуудаар нь дандаа өнөөх гангстаанууд нь л эргэлдэнэ, ганц хоёр аятайхан мэдээ нэмдэг хүнтэй бөгөөд тухайн мэдээг өөрөө ч бичээгүй шүү дээ.

Хэн нэгний нийтлэлийг хараалаа булдаг хэрнээ өөрөө ганц өгүүлбэр зөв холбож сураагүй.
Өөрийн ажил амьдралдаа санаа зовох биш ямар нэгэн багийн фэнүүдийн уулзалтанд санаа зовно. 

Амьдрал юм хойно гаангстаанууд хэдэн жилийн дараа өөрсдийн хүрээний нэг хүнтэйгээ гэрлээд хүүхэд өсгөнө. Бас дүү нар нь том болно, оюутан болно, дахиад л ахын хаослог замналыг дагана. Ахиад л бас нэгэн сайт руу орж балиар үгсээрээ олныг уриална. Энд тэндхээс мэдээ хусч тэрийгээ сайтын админ хийж байна гэж хөөрдөг.

Хэн нэгэн өөрчлөхгүй бол энэ хаослог процесс нийгмийн массыг хамран үе залгамжлан үргэлжилсээр л байх болов уу даа. Нэг хэсэг нь энэ гөлөг ингээсэй тэгээсэй гэж хараана, нөгөө хэсэг нь малаа тийм биш ингэдэг тэгдэг гэж хараадаг. 

Хүн ер нь зорьсон юмандаа л тодорхой хэмжээгээр хүрдэг. Албан тушаал горилсон бол тэрүүндээ дөхөж очно, шинжлэх ухааны нээлт хийхийг мөрөөдсөн бол тархи толгой нь хөгжинө, авилгал авахыг хүсвэл мөнгөтэй болно. Мэдээ хусахыг хүсвэл хулгайч болно. Хэрүүл хийхийг хүсвэл хэрүүлч болно. 

Зорилго гэдэг чухал зэвсэг нь гаангстаануудад их л хаослог шинжтэй байдаг аж. Шинэ үеийн гаангстаа, тэр оюутны ширээнээс архи ууж тамхи татах эрдмийг л сурсан. Хичээлийн 90 минутыг хөлбөмбөгийн 90 минут шиг сонирхолтой өнгөрөөх нь ховор шүү дээ, алба ч биш ямар. Хичээл ажил дээр өнгөрсөн шөнийн тоглолтын үр дүнг бодно уу гэхээс хичээл ажилаа бодохгүй. 

Улаанбаатарт таван зуун мянган залуус байлаа гэхэд талаас илүү нь хаослог хандлагатай, тэд ямар ч сайтын ямар ч мэдээний доор ямар ч хараал бичиж, ямар ч хэрүүл хийж чадна. Олон гэмт хэрэг олон эмх замбараагүйтэлүүд энэ том масс дундаас улбаатай. 

Нийгмийн цөм, Монголын цөм болох учиртай залуусаа багаас нь энэ балиар нийгэм нь хаос шинж чанарт сургачихжээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Хөлбөмбөгийн сайтуудаар эргэлддэг фанатуудыг хүнтэй зүйрлэвэл ноорхой хувцас өмссөн бичиг үсэг үл мэдэгч ядуу ард мэт. Бид хуучин ноорхой хувцасаа нэг нэгээр нь сольж сайжруулсаар л байна. 
Зарим нэгэн соёлтой залуус бий. Тэд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлдэг. Харин тэдний үгсийг өнөөх хэрүүлч нөхдүүд үгүйсгээд орхих юм даа. 
90 ээд оны ганзгын наймааны хавтгайрал шиг одоо үед янз бүрийн залуусын холбоо, фэн клуб, хөгжөөн дэмжигчдийн нэгдэл олноороо бий болжээ.

Нийгмийн идэвхитэй болгон нь дэмждэг багийнхаа фэн клубыг нээж , элдвийн үйл ажиллагаа санаачлах юм. Даанч ихэнхид нь тодорхой зорилго алга дөө. Шөнө уулзаж хөлбөмбөг үзэх нэрээр худлаа газар архидаж өнгөрөөнө. Зарим нь үнэхээр хөлбөмбөгийн сайхныг мэдрэх гэж очдог. Үлдсэн нэг нь архидах сайхан далим гарлаа гээд давхиж буй нөхдүүд ч бий. 

Эцсийн эцэст Чэлсиг ижил хүйстнүүд гэж л бай. Тэд ижил хүйстнүүд бишээс хойш Чэлсигийнхэн минь тэвчээд өнгөрөө. Тэгж хэллээ гээд танай баг ижил хүйстэн болчихгүй. Дугуй л өнгөрөө. Та нар угаасаа дэлхийн шилдгүүд. Битгий тэдэнтэй сөргөөцөлдөж элдэв янзаар харааж хэрэлд. 

Барсагийнхан минь битгий тэр хаослог нөхдүүдтэй хэрэлд. Шүүгчийг худалдаж авсан уу? Үгүй юу хамаагүй та нар угаасаа сүүлийн жилүүдэд тоглолтоороо хамгийн тасарцан нь байгаа нь үнэн. Миланы хаалганд 17 цохиж байхад Милан ердөө та нарын хаалганд нэгхэн цохисон. Та нар угаасаа илүү байсан учир нэгхэн удаа хаалганд цохисон Миланыг тэртээ тэрэнгүй хожих л байсан. Тэд тэгж яриж л байг. Үнэхээр шүүгчийг аваагүй л бол тэд нарын яриа та нарт хамаагүй. Битгий хэрүүл хийж хараан зүх. 

Реал Мадридынхан минь та нарыг муулж байгаа хүмүүст битгийн хариу үйлдэл үзүүл. Оддын оршуулгын газар гэж байлаа гээд та нар хэзээ ч тийм биш. Танай баг түүхэн дэх хамгийн агуу түүхтэй нь учраас тамирчид дурлаж ирдэг хэрэг. Барсаг дийлээгүй л биз. Дараагийн удаа та нар Барсаг бут ниргэх хангалттай нөөц бололцоотой. Үнэхээр хожигдсон бол шүүгчийн алдаа гэж мянга орилоод нэмэргүй. Ардаас нь шүүгчийн шийдвэрийг өөрчлөлтэй нь биш. Шүүгч зүгээр л буруу харсан хэрэг. Барсагийн эсрэг ч гэсэн шүүгчид ажиллаж байсныг сана. Диэго Милитогийн улайн цайм отонгийн гоол, Алэксис Санчэз дээр гаргасан Миланы хаалгачийн алдаа, Дрогбад хүрээгүй байхад Абидалд өгсөн эргэлзээтэй улаан карт. Тэдний эсрэг ч бас шүүгч ажилдаг. Үгүй ээ ажилдаг биш юм. Тэдэн дээр ч гэсэн шүүгчид алдаа гаргадаг. Соёлтой сайхан хөлбөмбөгөө үзэхийн тулд бидэнд үүнээс өөр зам байхгүй. Та нарт Барсаг бут ниргэх хангалттай нөөц бололцоо бий. 

Манчэстэр юнайтэдынхаан та нарыг арчаагүй гэсэн үг болгоныг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Зооноосоо гарч чадаагүй л биз. Азгүй л байгаа биз. Түүний төлөө та нарыг өдөөн хатгаж байгаа бүдүүлэгчүүлтэй битгийн хэрэлд. Та нар хариу үйлдэл үзүүлэхгүй бол тэд хэзээ ч элдэв үгээр та нарыг дайрахгүй. Угаасаа та нар Английн хамгийн шилдгүүдийн нэг нь мөнөөсөө мөн. Тийм ч учраас танай Сир Алэкс Фэргусоныг энэ олон жил бусад шилдгүүд нь дийлээгүй юм. Ийм л учраас та нар байнга Лигтээ түрүүлдэг юм. Тэдний үгийг битгий тоо. Ганц зооноосоо гараагүй нь тэдэнд хамаагүй. Гарсан гараагүй та нар Европын акул нь шүү дээ.

Ливэрүүлийнхийг уналтанд орсон гэвэл үгүйсгэ. Битгий хараан зүх. Яадгийн цом аваагүй л биз. 22 жилийн туршид лигтээ түрүүлээгүй ч шилдэг нь байсаар ирсэн. Үеийн үед үзүүштэй тоглолтыг үзүүлж байсан Английн хамгийн агуу түүхтэй баг одоо ч оршсоор байгаа. Ливэрпүүл Аваргуудын лигт орж чадахгүй байна гэдэг үгийг битгий тоо. Оржил таараа гэж битгий хариу хэл. Угаасаа Жэррард тэргүүтэй улаанууд Аваргуудын лиг Прьэмэр лигтээ тун удахгүй түрүүлнэ. Жаахан л хүлээ!!!

Миланыхан минь хожигдсон гэж битгий хэрүүл үүсгэ. Угаас одоохондоо та нарын тактик Барсад арай л хүрсэнгүй. Шүүгч эргэлзээтэй пэналтийг заасан нь үнэн. Гэхдэ өмнө нь ч гэсэн Алэксисийг та нар унагахад шүүгч алдаа өгөөгүй шүү дээ. Энэ тэмцэнээс мултарлаа гээд та нар Барсагийн дор явахгүй. Италийн хамгийн агуу түүхтэй агуу баг хэний ч дор орохгүй. Агуу Голландын гурвалаа сана. Тэд баг болгоныг өмнөө сөхрүүлсээр ирсэн. 1994 оны финалыг сана. Та нар Барсаг 4:0-оор бут ниргээд буцаасан шүү дээ. Эцэст нь та нар хэний ч дор орохгүйгээс хойш битгий ингэсэн тэгсэн гэж хэрүүл үүсгэ. Танай агуу баг энэ тэмцээнтэй тэмцээнгүй аваргуудын лигийн түүхэнд дэх шилдэг нь хэвээрээ л байх болно. Урагшаа Милан...

Болохгүй муу бүхнийг одоо дурдаад яахав дээ.. Энэ эх орныг залуус бид өөрсдөө л өөрчлөхгүй бол өөр хэн гэж. Монголынхоо муу муухай бүхнийг АСУУДАЛ биш АЖИЛ болгож харцгаая л даа.

Манай фанатуудын дунд хар цагааны холимог, хөгжил дэвшил л явагдаад байна. Гол нь энд хар цагааны тэмцэл явагдаад байна л даа, хар цагаан сэтгэхүйн тэмцэл, би лав цагааных нь талд орж тэр хар бодол санаануудтай тэмцэлдмээр байна. Хар санаатан ч гэж хэлж болохгүй. Хар зүйлийг хөхүүлэгчид гэж хэлж болох байх. Харин цагаанууд нь тэднийг эсэргүүцсхийн тулд тэдэнтэй ам муруйдаг. Ингэж л бид хэрэггүй зүйлсээс болж хэрэлддэг. 

Болохгүй муу бүхнийг одоо дурдаад яахав дээ.. Энэ эх орныг залуус бид өөрсдөө л өөрчлөхгүй бол өөр хэн гэж. Монголынхоо муу муухай бүхнийг АСУУДАЛ биш АЖИЛ болгож харцгаая л даа.
Нэг их сайхан нийтийн сайн сайхны төлөө гэж том дугараад яахав. Нэг их ухаантай хүн болж харагдах гээд яахав. Ганбаатар гэдэг бодгаль өөрийнхөө төлөө явнуу гэхээс бусдын төлөө явна гэж ер байхгүй. Энэ балай хараалын үгс, хэрүүл сөргөлдөөнийг зогсоох нь л зүйтэй биз. Хараалын үгсээр мэдээг бузарлаж, хоёр талд хуваагдаж сөргөлдөж хэрүүл болгож байгаа бол тэд нар үнэхээр нийгмийн буг юм. Эцэст нь энэ бичлэгийг нь нэг хэсэг нь зөв гээд нөгөө хэсэг нь буруу шааж хэрэлдвэл та өөрөө...... НИЙГМИЙН БУГ


Нийтлэлийг бичсэн: Э.Ганбаатар

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.