FC Barcelona

Сэнсаци: Малага Мэсси Роналдо нарыг нэгтгэнэ...

Нийтэлсэн: Зочин

2024-05-05 01:41

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн алдарт Малага саяхан  нэгэн том сэнсацийг тарилаа. Тэрбумтан эзэнтэй болсон Малага клуб бүрэлдэхүүнээ шинэчилсэний хүчинд аваргуудны лигийн эрхийн байранд явж байгаа. Харин тэдэнд Ла лигт түрүүлэх л чухал ажээ. Тэд энэхүү амжилтаа чамалж байгаа төдийгүй түүний төлөө бүрэлдэхүүнээ топ багуудын хэмжээнд авчрахаар төлөвлөж байгаа ажээ. Тэд харин энэ удаад том сэнсаци дэгдээсэн нь дэлхийн топ одууд Мэсси Роналду нарт санаархаж байгаа явдал юм. Испанийн сонин хэвлэлүүд энэ талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй боловч хэдийнээ зарим хөлбөмбөгийн сайтуудаар тархаад байгаа юм байна. Тэдний энэ зуны төлөвлөгөөнд Роналду Мэсси нарыг авахаар дайрах төдийгүй Скотт Паркэрийг мөн авч төвийн шугамаа зузаатгахыг зориж байгаа аж. Ямартай ч энэхүү мэдээлэл албан бус учраас манай фанатууд шуугих шаардлага байхгүй биз. Энэхүү албан бус мэдээллийг шар мэдээ юу? үнэн бодит мэдээлэл үү? гэдгийг Малага клубын удирдлагууд л мэдэгдэх биз. Үнэхээр тэднийг авахаар шулуудсан нь үнэн бол энэ зун нилээн том шуугиан дэгдэхнээ.


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.