FC Barcelona

Маш том боломж

Нийтэлсэн: Зочин

2024-05-19 20:05

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Испанийн алдарт Реал Мадрид клуб өнгөрсөн шөнө лигийн 3-р байранд жагсаж яваа Валэнсиа клубтэй тоглолтоо хийлээ. Өнгөрсөн шөнө нь Барсэлона клуб маань өрсөлдөгчөө буулгаж аваад байсан учир тэдний хожигдлыг манайхан хүлээж байсан. Гэхдээ санасан бүхэн талаар болсонгүй, энэ удаад Реалаас сарьсан багваахайнууд тэнцээг салгаж чадсан байна. Ингэснээр 6 байсан онооны зөрүү 4 болж ойртлоо. Хэрэв тэд нэг л тэнцээ авсан тохиолдолд манайханд маш том боломж гарч ирэх юм. Энэ сарын 22-нд Барса Реал багууд Ла лигийн ээлжит тойргийн тоглолтоо өөр хоорондоо хийх болно. Тус тоглолтонд манай баг ялалт авч чадсан тохиолдолд бидний цом авах боломж асар өндөр хувьтай болж ирэх юм. Цаашдын тоглолтуудад Кастиллчуудыг оноо алдаасай гээд залбираад сууцгааж байя. Энэ бол маш том боломж

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.