FC Barcelona

Манай сайт Барсагийн албан ёсны сайт боллоо....

Нийтэлсэн: Зочин

2024-05-14 19:28

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Манай Барсэлона фэн сайт маань энэ оны өвөл Friendsteam багийн гишүүд болох Э.Ганбаатар А.Амаржаргал нарын санаачлагаар өөрсдөө бие даан сайтыг урлан Барсэлонагийн нийт фанатууддаа бэлэг болгон барисан билээ. Манай сайтаар Барсэлонагийн үнэнч фанатууд цаг болгон орж байсанд гүнээ талархал илэрхийлмээр байна. Харин энэхүү хөдөлмөрийн маань үр шим гарлаа.  Монгол дахь Барсэлонагийн хөгжөөн дэмжигчдийн сайт www.barcelonafc.do.am нь Барсэлона клубын албан мэдээллийн штабаас Барсэлона клубын албан ёсны сайтын эрхээ авсан гэдгийг дуулгахад таатай байна. Одоогоор дэлхийд албан ёсны эрхээ авсан барсагийн 170 гариу вэб сайт байдаг бөгөөд тэдэн дээр манай сайт нэмэгдлээ. Манай сайт барсагийн штабын Barcelona official Web site of Mongolia нэр дээр тэмдэглэгдээд байна. Ийнхүү манай сайт Монгол дахь Барсэлонагийн албан ёсны сайт нэрийг албан ёсоор авч байна. Нэг улсаас энэхүү эрхийг ганцхан вэбэд өгдөг бөгөөд тэрхүү вэб нь манайх болж байна. Албаны ёсны сайтын эрхийг авах ажлыг хөөцөлдөж гүн туслалцаа үзүүлсэн Испанид оршин суугч Монголын иргэд болох Бат-Эрдэнэ, Гарьдмагнай, Энхбаатар, Амарсанаа нартаа талархсан сэтгэлээ нийт фанатуудынхаа өмнөөс хүргэж байна.                                                               Монгол дахь цорын ганц албан ёсны эрхтэй Барсэлона фэн сайт...Э.Ганбаатар

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.