FC Barcelona

Үндсэн багийн 18 тоглогч, Б багийн 3 тоглогч Эль Классикод тоглоно

Нийтэлсэн: Зочин

2024-05-14 11:55

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав



Өчигдөр Камп Ноуд, хэдхэн цагийн дараа болох Эль Классикогийн бэлтгэлийг хаалттай хийжээ. Энэ бэлтгэл нь Аваргуудын Лигт Челситэй тоглосноос хойшхи анхны бэлтгэл аж.

Камп Ноуд үндсэн багийн 18 тоглогч, Лондон руу ниссэн Б багийн 3 тоглогч буюу Бартра, Монтояа, Тэйо нар энэ бэлтгэлд оролцсон байна. Бэлтгэлийн дараа Хосэп Гуардиола "Алэксис Санчэс маргаашийн тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байна"гэж хэлжээ. Сэнчэс Стамфорд Брижэд болсон тоглолтонд бэртэл авсан бололтой. Мөн гэмтэлтэй байгаа Вияа, Фонтас, Абидаль нар маргааш тоглохгүй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.