FC Barcelona

Эль класико: Талбай дээрээ Кастиллчуудад ялагдлаа!!!

Нийтэлсэн: Зочин

2024-05-02 13:38

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

FCB - MADRID / FOTO: MIGUEL RUIZ - FCBМонголын цагаар шөнийн 02:00 цагаас Испанийн Ла лигийн ээлжит тойргийн тоглолт Эль Класико буюу Гранд Дэрби болж өндөрлөлөө. Тус тоглолт Барсэлона клубын Камп Ноу цэнгэлдэхэд явагдсан. Гэсэн хэдий боловч талбайн эзэд энэхүү тоглолтонд өрсөлдөгчдөө 2-1-ий харьцаатайгаар хожигдсоноор энэ жилийн Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх боломжгүй болж байна. Хоёр багийн онооны зөрүү 4 байсан бөгөөд энэхүү тоглолтонд хожигдсоноор хоёр багийн онооны зөрүү 7 болж холдсон. Хэрэв Барсэлона клуб энэхүү тоглолтонд ялалт байгуулсан бол хоёр багийн онооны зөрүү 1 болж ойртох байсан юм. Гэсэн хэдий боловч тэд хожил авч дөнгөсөнгүй. Тоглолтын салхийг 17 дахь минутанд Хэдира нээсэн. Тэрээр Барсэлонагийн хамгаалалтын алдаа, тэр дундаа Пуёлын алдааг ашиглан тоог нээсэн. Үүнээс хойш Барсэлона клуб бөмбөгийг илүүтэйгээр эзэмшиж байсан ч довтолгооны ойлголцол дамжуулалт гэх зэрэг зүйлүүд тун тааруу байсан. Мөн багийн залуу тоглогч Тэлло маш муу тоглолтыг үзүүлж байсныг дуридах нь зүйтэй байх. Хоёрдугаар үе эхлээд 25 минутын дараа дөнгөж сэлгээгээр орж ирсэн Алэксис Санчэз тоог тэнцүүлсэн боловч үүнээс 3-хан минутын дараа Роналду Ла лигийн 42 дахь гоолоо Барсагийн хаалганд хийснээр тоглолтын харьцааг дахин өөрийн талд эргүүлсэн. Үүнээс хойш ахин гоол оролгүй байсаар Барсэлона клуб Реал Мадрид клубт талбай дээрээ ялагдал хүлээлээ. Улирал дуусахад 3 тоглолт дутуу байгаа ч Реал Мадрид үлдсэн 3-н тоглолтонд 3 дараалж хожигдоно гэдэг байж боломгүй асуудал биз ээ. Ийнхүү Испанийн Ла лигийн цом Реал Мадрид клубт шилжиж байна. Барсэлона клуб маань Аваргуудын лигт гол анхаарлаа хандуулахаас өөр арга зам үлдсэнгүй....

Үр дүн:

FC Barcelona: 1

Real Madrid CF: 2

Гоол:

FC Barcelona: Alexis (70′)

Real Madrid CF: Khedira (17′), Ronaldo (73′)

Гарааны 11:

FC Barcelona: Valdes, Alves, Mascherano, Puyol, Adriano, Xavi, Busquets, Thiago, Tello, Messi Iniesta

Real Madrid CF: Casillas, Arbeloa, Pepe, Ramos, Coentrao, Khedira, Xabi Alonso, Di María, Özil, Ronaldo Benzema

Сэлгээ:

FC Barcelona: Pinto, Piqué, Montoya, Keita, Pedro, Cesc and Alexis

Real Madrid CF: Kaka, Granero, Marcelo, Adan, Albiol, Higuain and Callejon

Хийгдсэн сэлгээ:

FC Barcelona: Xavi - Alexis (69′), Adriano-Pedro (74′), Cesc-Tello (81′)

Real Madrid CF: Di Maria-Granero (74′), Ozil-Callejon (89′), Higuain-Benzema (93′)

Шар хуудас:

FC Barcelona: Busquets (11′), Mascherano (86′)

Real Madrid CF: Pepe (42′), Alonso (46′), Ozil (77′), Granero (78′)



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.