FC Barcelona

Гуардиола Барсаг орхилоо!!!

Нийтэлсэн: Зочин

2024-05-14 23:51

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Pep Guardiola. FOTO: MIGUEL RUIZ (FCB). Барсэлна клубын дасгалжуулагчийн ажлыг Нидэрланд мэргэжилтэн Франк Райкардаас хүлээн авч байсан Пэп Гуардиола ийнхүү Барсэлона клубыг орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрээр Барсэлона клубын удирдлагыг авсан жилдээ л Барсэлона клубыг Аваргуудын лигийн аварга, Ла лигийн аварга, Копа дэл рэйгийн цом, Испанийн супэр цом, Клубуудын ДАШТ-ын цом гэх мэт Барсагийн авахыг хүсч байсан бүх цомыг авч өгч байсан. Тэрээр түүнээс хойш ч гэсэн ялгуусан амжилтыг гаргасаар ирсэн. Барсэлона клубын 4-3-3 тактикийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж Мэсси хэмээх залуу одыг супэр од болгож Шави Иньэста нарыг бүрэн төгс тамирчин болгосон хүн бол яахын аргагүй Пэп билээ. Тэрээр шинэ адал явдал, шинэ ертөнцтэй танилцахыг хүсч байгаагаа бусдад дэлгэж байна. Түүний шинэ баг нь Чэлси юу, Манчэстэр Юнайтэд уу, аль болохыг нь мэдэхгүй ч Пэпдээ амжилт хүсч байна. Барсэлонаг оргилд хүргэсэн чамд баярлалаа!!! Түүний орыг залгах дасгалжуулагч бол Барсагийн туслах дасгалжуулагч Виланова ажээ. Тэрээр Гуардиолагаас дасгалжуулагчийн ажлыг 6-р сарын 30-нд хүлээн  авах болно.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.