FC Barcelona

Касильяс: Пуёлын бэртэл маш том гарз

Нийтэлсэн: Зочин

2024-05-22 07:22

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Iker Casillas, Spain (Getty Images)Испанийн шигшээ болон Реал Мадрид клубын багийн ахлагч Икэр Касильяс Пуёлын гэмтэлд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Пуёл маань Испаньол клубын эсрэг хийсэн тоглолтонд өвдгөндөө бэртэл авсан бөгөөд үүний улмаас энэ сарын 12-нд хагалгаа хийлгэхээр болоод байгаа юм. Түүний бэртлийн талаар Касильяс:
- Би түүнтэй 2 дахь өдөр уулзаж ярилцсан. Тэр үнэхээр гунигтай байсан. Дэл Боск бид хоёр энэхүү гарз хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс бид нэг бүлэг болох ёстой. 
- Тэр бол бидний дундах хамгийн сайн багийн ахлагч хэмээн ярисан байна. 
Тэрээр мөн бэртэлтэй байгаа Вильягийн талаар:
- Тэр энэ жил эхэлснээс хойш нэг ч минутыг талбайд өнгөрөөгөөгүй. Тийм учраас түүний форм муу байх нь тодорхой байх хэмээгээд Бид энэ тэмцээнд түрүүлж чадна гэж хэлээд яриагаа өндөрлүүлсэн байна.
Испанийн шигшээ баг эхний тоглолтоо Италийн шигшээ багийн эсрэг 6-р сарын 10- ы өдөр хийнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.