FC Barcelona

Гуардиола: Нэг жилийн дараа баг дасгалжуулна

Нийтэлсэн: Зочин

2024-05-22 04:46

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

 Каталаны алдарт Barcelona клубийн ерөнхий дасгалжуулагч Josep Guardiola Барсагийн албан ёсны вэб сайтад ярилцлага өгсөн байна. Тэрээр нэг жилийн туршид ямар ч баг дасгалжуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна
2009 оноос хойш Барсэлона клубын төлөө өдөр шөнөгүй зүтгэж багаа түрүүлж болох бүх тэмцээнд түрүүлүүлсэн билээ. 
Гуардиола сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа: "Би 1 жил ямар ч багийг дасгалжуулахгүй. Дараа нь хаана ажиллахаа төлөвлөнө. Одоогоор надад бодсон зүйл үнэхээр алга.  Дагсгалжуулагчийн ажлын талаар юу ч төлөвлөөгүй байгаа. Амарсны дараа мэдээж нэг багийг дасгалжуулна” хэмээн ярижээ.
Мөн тэрээр багийн шинэ дасгалжуулагч Титогийн талаар Guardiola цааш үргэлжлүүлэн: "Түүнтэй хамт ирээдүйд ажиллахаар болвол маш хүнд байх болно. Тэр багийнханд маш сайн зөвлөгөө өгдөг. Тэр Барсэлона клубыг дасгалжуулж болох хамгийн сайн дасгалжуулагч.
Би Барсад удаж чадаагүй ч тэр энэ суудалд удаан сууж чадна. Тэр багаа их сайн удирдана гэдэгт би итгэлтэй байна. Тэр намайг багаа орхисны дараа маш сайн удирдах болно” хэмээн хэлсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.