FC Barcelona

Испанийн шигшээн 50 хувийг Барсагийн тоглогчид бүрдүүлнэ

Нийтэлсэн: Зочин

2024-05-15 11:41

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

David Villa. PHOTO ARXIU FCB. Монголын зарим интэрнэт сайтуудаар Барсэлона клубын талаар гарсан худал мэдээллийг залруулахыг хүслээ. Ихэнхи хөлбөмбөгийн сайтуудаар Испанийн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд энэхүү бүрэлдэхүүнд Барсэлона клубээс нэг ч тоглогч багтаагүй гэх мэтээр бичсэн байна. Гэсэн хэдий ч энэ мэдээлэл нь худал юм. Энэхүү бүрэлдэхүүн нь туршилтын бүрэлдэхүүн бөгөөд багийн бүрэлдэхүүнийг 27-нд эцэслэн албан ёсоор зарлах юм байна. Манайхан эзэн хааны цомын финалтай учир шигшээдээ 27-ийг хүртэл нэгдэх боломжгүй байгаа учир Дэл Боск дуудаагүй ажээ. Харин энэ талаар Висэнтэ Дэл Боск:
- Барсэлонагийнхан тэмцээнтэй байгаа учраас бидэнтэй нэгдэж амжаагүй. Энэхүү бүрэлдэхүүн урьдчилсан бүрэлдэхүүн учир зарим тоглогчид хасах болно. Нэг ёсондоо Барсэлонагийн тамирчид дээр нэмэгдэх нэмэлт хүчийг сонгож буй хэрэг. Миний төлөвлөснөөр багийн 50 хувийг Барсагийнхан бүрдүүлнэ. Гэхдээ бусад тамирчид сайн байсан тохиолдолд Барсагийн ганц хоёр тоглогчийг үгүйсгэх болно. Тэр хүртэл бид энэхүү тамирчдын аль сайныг нь үндсэн бүрэлдэхүүнд дуудах болно. Өмнө нь сайн байгаагүй хэрнээ бэлтгэл дээр хамгийн сайн байж чадах юм бол ямар ч багийн форм муутайхан байгаа од тоглогчийн оронд дуудахад бэлэн хэмээсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.